“Улсын тэмдэгтийн хураамжийн хувь, хэмжээг тогтоох тухай” Засгийн газрын тогтоолын төсөлд санал авах тухай

Мэдээлэл нийтлэсэн: Төсвийн бодлого, төлөвлөлтийн газар

Нийтлэсэн огноо: 2023 оны 04 сарын 05


Улсын Их Хурлаас 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдөр Зөвшөөрлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг баталсан бөгөөд уг хууль 2023 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн билээ.

Зөвшөөрлийн тухай хуулийг баталсантай холбогдуулан “Хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 35 дугаар тогтоолоор Зөвшөөрлийн харилцааг зохицуулж байгаа хууль тогтоомж, захиргааны хэм хэмжээний акт болон Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хууль, Хэмжил зүйн тухай хуулийг Зөвшөөрлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-тай нийцүүлэх чиглэлээр хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах, холбогдох хуулийн төслийг Хууль тогтоомжийн тухай хуульд заасан журмын дагуу боловсруулж, 2022 оны 11 дүгээр сарын 5-ны өдрийн дотор Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх арга хэмжээ авахыг Засгийн газарт даалгасан. Үүний дагуу бүх яамдын саналыг нэгтгэн Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд холбогдох нэмэлт, өөрчлөлт оруулсан болно.

Энэхүү өөрчлөлтийн дагуу улсын тэмдэгтийн хураамжийн доод дээд хэмжээг тогтоосон зарим зүйл заалтуудад нэмэлт, өөрчлөлт орсон тул “Улсын тэмдэгтийн хураамжийн хувь, хэмжээг тогтоох тухай” Засгийн газрын 2011 оны 199 дүгээр тогтоолыг зайлшгүй шинэчлэх шаардлага үүсээд байна.

Иймд дээр дурдсаны дагуу “Улсын тэмдэгтийн хураамжийн хувь, хэмжээг тогтоох тухай” Засгийн газрын тогтоолын төслийг боловсрууллаа.

Та бүхэн уг тогтоолын төсөлтэй танилцаж, холбогдох саналаа tuguldur_j@mof.gov.mn хаягаар ирүүлнэ үү.

Хавсралт файл: “Улсын тэмдэгтийн хураамжийн хувь, хэмжээг тогтоох тухай” Засгийн газрын тогтоолын төсөлд санал авах тухай


Мэдээ, мэдээлэл





Эмгэнэл ...

2024.03.15

















САНГИЙН ЯАМ © 2024 он