ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ УРЬЖ БАЙНА

Мэдээлэл нийтлэсэн: Сангийн яам

Нийтлэсэн огноо: 2025 оны 08 сарын 11


Төсвийн тухай хуулийн 281 дүгээр зүйлийн 281.2.1-т заасны дагуу 2025 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 14:00 цагт Сангийн яамны хурлын зааланд  2026 оны Сангийн сайдын багцын төсвийг  олон нийтэд хэлэлцүүлэх гэж байна. Хэлэлцүүлэгт өргөнөөр оролцoно уу.



МОНГОЛ УЛСЫН 2026 ОНЫ ТӨСВИЙН ТӨСЛИЙГ БОЛОВСРУУЛАХ ЯВЦАД ОЛОН НИЙТИЙН ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ САЛБАР БҮРЭЭР ТАНХИМЫН ХЭЛБЭРЭЭР ЗОХИОН БАЙГУУЛАХ УДИРДАМЖ

  



Хэлэлцүүлэгт оролцогч талууд

Төсвийн тухай хуулийн 281 дүгээр зүйлийн 281.2.1-т заасан оролцогчдыг хамруулсан байна. Үүнд:

- Иргэд;

- Иргэний нийгмийн байгууллага;

- Ерөнхий сайдын дэргэдэх төсөв, санхүү, эдийн засгийн бодлогын төлөвлөлтийг сайжруулах, түүний тайлагналт, ил тод байдлыг хангах, олон нийтийн хяналтыг хэрэгжүүлэх зорилготой татвар төлөгчдийн төлөөлөл бүхий төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоод болон салбарын эрдэмтдээс бүрдсэн 9 гишүүний бүрэлдэхүүнтэй орон тооны бус төсөв, санхүү, эдийн засгийн үндэсний зөвлөл;

- Төсвийн тогтвортой байдлын зөвлөл;

- Төрийн аудитын байгууллага;

- Хэлэлцүүлгийн асуудалтай холбоотой салбарын асуудал эрхэлсэн төсвийн ерөнхийлөн захирагч, түүний эрхлэх асуудлын хүрээний агентлаг, төсвийн байгууллагын удирдах албан тушаалтан;

- Санхүү, төсвийн асуудал хариуцсан холбогдох албан тушаалтнууд.

- Холбогдох мэдээллийг СЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын Санхүүгийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Номин /nomin_ba@mof.gov.mn, 51-262466/-с лавлана уу.

- Хэлэлцүүлэгт биечлэн оролцохыг хүсвэл https://forms.office.com/r/bU0aH6k9gV та энэ линкээр бүртгүүлнэ үү.

Хязгаарт багтсан санал:                                                                                               



2. Хөрөнгө оруулалт:




3. Зээл, тусламж



 



Мэдээ, мэдээлэл





















САНГИЙН ЯАМ © 2025 он