Мэдээлэл нийтлэсэн: Хөгжлийн санхүүжилт, хөрөнгө оруулалтын газар
Нийтлэсэн огноо: 2026 оны 10 сарын 16
2026 оны 10 дугаар сарын 12-16-ны долоо хоногт улсын төсвийн хөрөнгө оруулалтаар санхүүжүүлэн хэрэгжүүлсэн Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын соёлын төвийн барилга, Төв аймгийн Батсүмбэр сумын 920 хүүхдийн сургуулийн барилга, Сэлэнгэ аймгийн Шаамар, Хушаат, Жавхлант, Зүүнбүрэн сумдын төмс, хүнсний ногооны зоорь, Үндэсний дата төвийн хадгалах болон нөөцлөлтийн хүчин чадлыг нэмэгдүүлэх тоног төхөөрөмж, Баянхонгор аймгийн нэгдсэн эмнэлэгийн амбулаторийн өргөтгөлийн барилга тус тус ашиглалтад орлоо
Цаашид улсын төсвийн хөрөнгө оруулалт, гадаад зээл, тусламжийн хэрэгжилтийн үр дүнг олон нийтэд ил тод, нээлттэй мэдээлэх зорилгоор ашиглалтад орж буй төсөл, арга хэмжээний мэдээллийг тогтмол хүргэх болно.

