УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР 2026 ОНЫ 8 ДУГААР САРЫН 3–7-НЫ ДОЛОО ХОНОГТ 2 БАРИЛГА, БАЙГУУЛАМЖ АШИГЛАЛТАД ОРЛОО

Мэдээлэл нийтлэсэн: Хөгжлийн санхүүжилт, хөрөнгө оруулалтын газар

Нийтлэсэн огноо: 2026 оны 08 сарын 07


2026 оны 8 дугаар сарын 3–7-ны долоо хоногт улсын төсвийн хөрөнгө оруулалтаар санхүүжүүлэн хэрэгжүүлсэн Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 640 суудалтай сургуулийн барилга, Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн гэр хорооллын хүчдэлийн уналттай болон гэрэл, цахилгаангүй айл, өрхийн цахилгаан хангамжийн ажил тус тус ашиглалтад орлоо.



Цаашид улсын төсвийн хөрөнгө оруулалт, гадаадын зээл, тусламжийн хэрэгжилтийн үр дүнг олон нийтэд ил тод, нээлттэй мэдээлэх зорилгоор ашиглалтад орж буй төсөл, арга хэмжээний мэдээллийг тогтмол хүргэх болно.



Мэдээ, мэдээлэл
















ЭМГЭНЭЛ ...

2026.08.03






САНГИЙН ЯАМ © 2026 он