Мэдээлэл нийтлэсэн: Хөгжлийн санхүүжилт, хөрөнгө оруулалтын газар
Нийтлэсэн огноо: 2026 оны 10 сарын 09
2026 оны 10 дугаар сарын 05-09-ний долоо хоногт улсын төсвийн хөрөнгө оруулалтаар санхүүжүүлэн хэрэгжүүлсэн Завхан аймгийн Баянтэс сумын Хилийн 0277 дугаар цэргийн ангийн 0205 дугаар салбарын 15 кВ цахилгаан дамжуулах агаарын шугам, Завхан аймгийн Түдэвтэй сумын АТП-1, 2 дэд станцын 0.4 кВ-ын хуучин модон тулгуур болон АС утсыг төмөр бетон тулгуур бүхий бүрээстэй цахилгаан дамжуулах агаарын шугамын бүрэн шинэчлэл, Завхан аймгийн Нөмрөг сумын төвийн 0.4 кВ-ын агаарын шугамын АС утастай хэсгийг бүрээстэй дамжуулагч бүхий агаарын шугамаар шинэчлэх ажил, Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын 10 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамын шинэчлэлт, Төв болон Дундговь аймгийн төрийн өмчийн сургууль, цэцэрлэг, сургуулийн дотуур байрны нүхэн жорлонг орчин үеийн стандарт шаардлагад нийцсэн ариун цэврийн байгууламжаар солих төслийн 4 дүгээр ээлжийн ариун цэврийн барилга, байгууламжийн угсралтын ажил тус тус ашиглалтад орлоо.
Цаашид улсын төсвийн хөрөнгө оруулалт, гадаад зээл, тусламжийн хэрэгжилтийн үр дүнг олон нийтэд ил тод, нээлттэй мэдээлэх зорилгоор ашиглалтад орж буй төсөл, арга хэмжээний мэдээллийг тогтмол хүргэх болно.

