УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР 2026 ОНЫ 8 ДУГААР САРЫН 31-ЭЭС 09 ДҮГЭЭР САРЫН 04-НИЙ ДОЛОО ХОНОГТ 2 БАРИЛГА, БАЙГУУЛАМЖ АШИГЛАЛТАД ОРЛОО.

Мэдээлэл нийтлэсэн: Хөгжлийн санхүүжилт, хөрөнгө оруулалтын газар

Нийтлэсэн огноо: 2026 оны 09 сарын 04


2026 оны 08 дугаар сарын 31-ээс 09 дүгээр сарын 04-ний долоо хоногт улсын төсвийн хөрөнгө оруулалтаар санхүүжүүлэн хэрэгжүүлсэн Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын 630м2 сургуулийн спорт заалны барилга, Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн Хавдар судлалын Үндэсний төвийн робот мэс заслын тоног төхөөрөмж тус тус ашиглалтад орлоо.

Цаашид улсын төсвийн хөрөнгө оруулалт, гадаад зээл, тусламжийн  хэрэгжилтийн үр дүнг олон нийтэд ил тод, нээлттэй мэдээлэх зорилгоор ашиглалтад орж буй төсөл, арга хэмжээний мэдээллийг тогтмол хүргэх болно.



Мэдээ, мэдээлэл
















ЭМГЭНЭЛ ...

2026.08.03






САНГИЙН ЯАМ © 2026 он