Бүтэц, зохион байгуулалт

Зорилго, зорилт

 

САНГИЙН ЯАМНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ
СТРАТЕГИЙН ЗОРИЛТУУД

 

Монгол улсын хуулиар тогтоосон үндсэн чиг үүрэг болон үйл ажиллагааныхаа зарчимд нийцүүлэн Сангийн яамны алсын хараа, эрхэм зорилгыг дараахь байдлаар томъёолж байна:

 

АЛСЫН ХАРАА – Бидний ирээдүй

 

 Яамны алсын хараа нь Монгол Улсын санхүү, төсвийн тогтвортой байдлыг хангаж, иргэдийнхээ амьжиргааны түвшинг тасралтгүй дээшлүүлэн Мянганы хөгжлийн зорилт, үзүүлэлтийг биелүүлж, цаашдаа хөгжингүй орнуудын дундаж жишигт хүргэх явдал мөн.

 

ЭРХЭМ ЗОРИЛГО – Бидний үүрэг

 

Сангийн яамны үйл ажиллагааны эрхэм зорилго нь Монгол Улсын иргэдийн амьжиргааны түвшинг дээшлүүлэхэд чиглэсэн санхүү, төсвийн таатай орчин бүрдүүлэх, санхүүгийн оновчтой удирдлагаар хангахад оршино.

 

Үйл ажиллагааны тэргүүлэх чиглэл :

 

  • Санхүү, төсвийн удирдлагын чадавхийг бэхжүүлж, бүтэц, үйл ажиллагааг өөрчлөн сайжруулах;
  • Санхүүгийн салбарын зохицуулалт, бүтцийн өөрчлөлтийн бодлого явуулах;
  • Улс орны хөгжлийн ерөнхий чиг хандлага, стратегитай уялдуулсан санхүү, төсөв, татвар, гааль, хөрөнгө оруулалт, даатгалын бодлого, удирдлага, зохицуулалтаар хангах;
  • Гадаадын санхүүжилттэй төсөл, арга хэмжээний хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулалтаар хангах, боловсронгуй болгох, хэрэгжилтэд нэгдсэн хяналт тавих, гадаад, дотоод өрийн удирдлагыг бэхжүүлэх, хяналтыг чангатгаж үр нөлөөг дээшлүүлэх;
  • Нягтлан бодох бүртгэл, аудитын бодлого, удирдлагаар хангах;
  • Төрийн сангийн үйл ажиллагааг удирдлагаар хангах;
  • Санхүүгийн дотоод хяналтын бодлого, удирдлагаар хангах;
  • Засгийн газрын худалдан авах ажиллагааны бодлого, удирдлага, хяналт зохицуулалтыг сайжруулах;
  • Яамны хэмжээнд удирдлагын үр ашигтай арга барил, туршлага нэвтрүүлэх, төлөвлөх, тайлагнах, хариуцлага тооцох тогтолцоог хөгжүүлэх замаар төрийн захиргааны удирдлагын манлайллыг хангах, хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэх;
  • Улс орны санхүү, төсвийн аюулгүй байдлыг хангах бодлого боловсруулах, хэрэгжүүлэхэд шаардлагатай зөвлөгөө, үйлчилгээгээр хангах, сайд, Засгийн газрын Танхимд үйл ажиллагаагаа үр нөлөөтэй, үр ашигтай явуулахад бүх талын дэмжлэг үзүүлэх;
  • Засгийн газрын тэргүүлэх чиглэл, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан санхүүгийн салбарын бодлогын арга хэмжээг хэрэгжүүлэхэд бусад яам, газруудын үйл ажиллагааны уялдааг хангах, санхүүгийн төлөвлөлт, зохицуулалтад шаардлагатай зөвлөгөө, үйлчилгээг мэргэшлийн өндөр түвшинд үзүүлэх

 

Хууль тогтоомжийн орчин :

 

  • Монгол Улсын Үндсэн хууль;
  • Засгийн газрын тухай хууль;
  • Яамны эрх зүйн байдлын тухай хууль;
  • Төсвийн тогтвортой байдлын тухай хууль;
  • Төсвийн тухай хууль;
  • Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль;
  • Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль;
  • Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль;
  • Гадаадын зээл, тусламжийг зохицуулах тухай хууль;
  • Даатгалын тухай хууль;
  • Төрийн аудитын тухай хууль;
  • Аудитын тухай хууль;
  • Бусад хууль тогтоомж;

 

 

САНГИЙН ЯАМ © 2018 он