Түүхэн замнал

Монгол Улсын Сангийн Яамны түүхэн замнал:

  • САНГИЙН ХАМАГ ХЭРГИЙГ БҮГД ЗАХИРАН ШИЙТГЭХ ЯАМ 1911 - 1924

    ​САНГИЙН ХАМАГ ХЭРГИЙГ БҮГД ЗАХИРАН ШИЙТГЭХ ЯАМ

  • САНГИЙН ЯВДЛЫН ЯАМ 1924-1943

    - ​Аж ахуйн яам

    - Эдийн засгийн зөвлөл

Улсын төлөвлөгөөний комисс:

 

БНМАУ-ын Улсын төлөвлөгөөний комисс нь БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн дэргэдэх Улсын төлөвлөгөөний комисс нэртэйгээр Монгол улсын 35 он буюу 1945 оны 11-р сарын 23-ны өдөр БНМАУ-ын Бага Хурлын Тэргүүлэгчдийн 106 дугаар тогтоолоор байгуулагджээ.

Ийнхүү Улсын төлөвлөгөөний комисс байгуулагдахын өмнө “Төлөвлөгөө тоо бүртгэлиийг хянан шалгах газар” гэж байсан нь Улсын төлөвлөгөөний комиссын зарим үүргийг гүйцэтгэж байсан байна.

1. Улсын төлөвлөгөөний комиссын эрхэлдэг байсан гол ажлууд:

А/ улс ардын аж ахуйг хөгжүүлэх төлөвлөгөөг зохиох;
Б/ тус улсын дотор тоо бүртгэлийг эрхлэн явуулах;
В/ тус улсын бүх эд хогшил, материал, үнэ бүхий зүйлийн фондыг бүртгэх, хуваарилах, тэдгээрийг зөв зарцуулахад хяналт тавих;
Г/ улс ардын аж ахуйн төлөвлөгөөний биелэлтэд болон нам, засгийн гаргасан бүх тогтоол шийдвэрийн биелэлтэд үргэлжийн хяналт шалгалт тавьж байхаар заажээ.

САНГИЙН ЯАМ © 2024 он