Үе үеийн сайд нар

  • Болдын Жавхлан 2021-

    Монгол Улсын Их Хурлын гишvvн, Сангийн сайд

  • Чимэдийн Хүрэлбаатар 2017-2021

    • 1991-1992 онд Yндэсний хөгжлийн яаманд эрдэм шинжилгээний ажилтан
    • 1992-1995 онд Монгол Улсын Их Сургуулийн Эдийн засгийн сургуульд багш
    • 1998-2000 онд Засгийн газрын дэргэдэх Эдийн засгийн бодлогын чадавхийг дэмжих төсөлд ахлах эдийн засагч
    • 2000-2003 онд Монгол Улсын Ерөнхий сайдын эдийн засгийн зөвлөх
    • 2003-2007 онд Санхүү, эдийн засгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга
    • 2007-2008 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Түлш, эрчим хүчний сайд
    • 2008-2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
    • 2008-2009 онд Монгол Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны дарга
    • 2009-2012 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга
    • 2012-2016 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
    • 2016-2017 онд Монгол Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны дарга
    • 2017-2020 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Сангийн сайд
    • 2020 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
    • 2020-2021 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Сангийн сайд

  • Баттогтохын Чойжилсүрэн 2016 - 2017

    .

  • Баярбаатарын Болор 2015 - 2016

    .

  • Жаргалтулгын Эрдэнэбат 2014 - 2015

    Ж.Эрдэнэбат 1981-1991 онд Сэлэнгэ аймгийн Мандал сумын 10 жилийн дунд сургууль,

  • Чүлтэмийн Улаан 2012 - 2014

    • 1954 онд Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотод төрсөн.
    • 1977 онд ЗХУ /одоогийн ОХУ/-ын Эрхүү хотын Улс ардын аж ахуйн дээд сургуулийг,
    • 1992 онд ОХУ-ын Удирдлагын академийг тус тус төгссөн.Инженер эдийн засагч, улс төр судлаач мэргэжилтэй, Эдийн засгийн ухааны доктор (Ph.D) профессор.
    • 1977-1985 онд Улсын төлөвлөгөөний комисст мэргэжилтэн, хэлтсийн дарга,
    • 1985-1990 онд МАХН-ын төв хороонд зааварлагч, Тасгийн эрхлэгч, хэлтсийн орлогч эрхлэгч, Ерөнхий нарийн бичгийн даргын зөвлөх,
    • 1992-1996 онд Монгол Улсын Загсийн газрын гишүүн, Төрийн сайд, Үндэснийхөгжлийн газрын дарга,
    • 1996-2000 онд Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Шадар сайдаар ажилласан.

    Алтан гадас одон, Ардын хувьсгалын 80 жилийн ойн медаль болон Бүртгэл, статистикийн тэргүүний ажилтан цол, тэмдгээр шагнагдсан.

  • Сангажавын Баярцогт 2008 - 2012

    .

    • 1962 онд Улаанбаатар хотод төрсөн.
    • 1982 онд Оросын Холбооны Улсын Эрхүү хотын Улс, Ардын аж ахуйн дээд сургууль,
    • 1992 он Москва хотын Удирдлагын академийг тус тус төгссөн. Хөдөлмөрийн эдийн засагч, улс төр судлаач, эдийн засгийн ухааны доктор.
    • 1992 оноос өдгөөг хүртэл Улсын их хурлын гишүүн,
    • 2006 оны 1 дүгээр сарын 27-ны өдрөөс 2007 оны 12 дугаар сарын 6 хүртэл Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Сангийн сайдаар ажилласан.

    Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон, алтан гадас одон, Ардын хувьсгалын 80 жилийн ойн медаль, Санхүү банкны тэргүүний ажилтан цол, тэмдгээр тус тус шагнагдсан.

  • Чүлтэмийн Улаан 2007 - 2008

    • 1954 онд Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотод төрсөн.
    • 1977 онд ЗХУ /одоогийн ОХУ/-ын Эрхүү хотын Улс ардын аж ахуйн дээд сургууль,
    • 1992 онд ОХУ-ын Удирдлагын академийг төгссөн. Инженер эдийн засагч, улс төр судлаач мэргэжилтэй. Эдийн засгийн ухааны доктор (Ph.D) профессор.
    • 1977-1985 онд Улсын төлөвлөгөөний комисст мэргэжилтэн, хэлтсийн дарга,
    • 1985-1990 онд МАХН-ын төв хороонд зааварлагч, Тасгийн эрхлэгч, хэлтсийн орлогч эрхлэгч, Ерөнхий нарийн бичгийн даргын зөвлөх,
    • 1992-1996 онд Монгол Улсын Загсийн газрын гишүүн, Төрийн сайд, Үндэснийхөгжлийн газрын дарга,
    • 1996-2000 онд Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Шадар сайдаар ажилласан.

    Алтан гадас одон, Ардын хувьсгалын 80 жилийн ойн медаль болон Бүртгэл, статистикийн тэргүүний ажилтан цол, тэмдгээр шагнагдсан.

  • Надмидын Баяртсайхан 2006 - 2007

    • 1962 онд Улаанбаатар хотод төрсөн.
    • 1982 онд Оросын Холбооны Улсын Эрхүү хотын Улс, Ардын аж ахуйн дээд сургууль,
    • 1992 он Москва хотын Удирдлагын академийг тус тус төгссөн. Хөдөлмөрийн эдийн засагч, улс төр судлаач, эдийн засгийн ухааны доктор.
    • 1992 оноос өдгөөг хүртэл Улсын их хурлын гишүүн,
    • 2006 оны 1 дүгээр сарын 27-ны өдрөөс 2007 оны 12 дугаар сарын 6 хүртэл Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Сангийн сайдаар ажилласан.

    Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон, алтан гадас одон, Ардын хувьсгалын 80 жилийн ойн медаль, Санхүү банкны тэргүүний ажилтан цол, тэмдгээр тус тус шагнагдсан.

  • Норовын Алтанхуяг 2004 - 2006

    • 1958 онд Увс аймгийн Улаангом хотод төрсөн.
    • 1981 онд Монгол Улсын Их Сургууль,
    • 1993 онд Удирдлагын хөгжлийн институтийг тус тус төгссөн. Био физикч, физикийн багш, Төрийн захиргааны удирдлагын менежер.
    • 2004 оны 9 дүгээр сарын 28-ны өдрөөс 2006 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийг хүртэл Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Сангийн сайдаар ажилласан.

  • Чүлтэмийн Улаан 2000 - 2004

    • 1954 онд Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотод төрсөн.
    • 1977 онд ЗХУ /одоогийн ОХУ/-ын Эрхүү хотын Улс ардын аж ахуйн дээд сургууль,
    • 1992 онд ОХУ-ын Удирдлагын академийг төгссөн. Инженер эдийн засагч, улс төр судлаач мэргэжилтэй. Эдийн засгийн ухааны доктор (Ph.D) профессор.
    • 1977-1985 онд Улсын төлөвлөгөөний комисст мэргэжилтэн, хэлтсийн дарга,
    • 1985-1990 онд МАХН-ын төв хороонд зааварлагч, Тасгийн эрхлэгч, хэлтсийн орлогч эрхлэгч,, Ерөнхий нарийн бичгийн даргын зөвлөх,
    • 1992-1996 онд Монгол Улсын Загсийн газрын гишүүн, Төрийн сайд, Үндэснийхөгжлийн газрын дарга,
    • 1996-2000 онд Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Шадар сайдаар ажилласан.

    Алтан гадас одон, Ардын хувьсгалын 80 жилийн ойн медаль болон Бүртгэл, статистикийн тэргүүний ажилтан цол, тэмдгээр шагнагдсан.

  • Янсанжавын Очирсүх 1999 - 2000

    • 1967 онд Улаанбаатар хотод төрсөн.
    • 1989 онд Монгол Улсын их сургууль,
    • 1996 онд АНУ-ын Нью Йорк хот дахь Колумбын их сургуулийн аспирантурыг тус тус төгссөн. Төлөвлөгч-эдийн засагч, хүн ам зүй, олон улсын эдийн засгийн мастер.
    • 1999 оны 1 дшгээр сарын 15-ны өдрөөс 2000 оны 8 дугаар сарын 10-ны өдөр хүртэл Монгол Улсын Засгийн газрын гишүүн , Сангийн сайдаар ажилласан.

  • Бат-Эрдэнийн Батбаяр 1998 - 1999

    • 1954 онд Улаанбаатар хотноо төрсөн.
    • 1981 онд Монгол Улсын Их сургуулийг төгссөн. Биофизикч М.Ломоносовын нэрэмжит Москвагийн Их сургууль, Лондонгийн империал коллежид суралцсан.
    • 1998 оны 4 дүгээр сарын 29-ний өдрөөс 1999 оны 1 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Монгол Улсын Засгийн газарт Засгийн газрын гишүүн, Сангийн сайдаар ажиллаж байв.

  • Пунцагийн Цагаан 1996 - 1998

    • 1959 онд Баян-Өлгий аймгийн Булган сумын нутагт төрсөн.
    • 1979 онд хууль цаазын дунд сургууль,
    • 1980 онд МУИС-ын хуулийн ангид суралцаж
    • 1985 онд ЗХУ / Одоогийн ОХУ/-ын Москвагийн Олон улсын харилцааны дээд сургуулийг Олон улсын эрхзүйч мэргэжлээр тус тус төгссөн.
    • 1996 оны 8 дугаар сарын 10-ны өдрөөс 1998 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр хүртэл Монгол Улсын Засгийн газрын гишүүн , Сангийн сайдаар ажилласан.

  • Далрайн Даваасамбуу 1992 - 1995

    • 1951 онд Завхан аймгийн Сантмаргац сумын нутагт төрсөн.
    • 1973 онд Санхүү, эдийн засгийн техниккум,
    • 1979 онд ЗХУ/ хуучин нэрээр/-ын Москва хотод Олон улсын харилцааны дээд сургуулийг төгссөн. Олон улсын харилцааны эдийн засагч .
    • 1973-1974, 1979-1990 онд Сангийн яаманд зааварлагч, мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн, газрын дарга,
    • 1990-1992 онд орлогч сайд,
    • 1992-1995 онд Сангийн сайдаар ажилласан.

    Алтан гадас одон, Ардын хувьсгалын 70,80 жилийн ойн хүндэт медаль, Санхүү банкны тэргүүний ажилтан цол, тэмдгээр шагнагдсан. Сангийн яамны хүндэт дэвтэрт нэр нь бичигдсэн.

  • Аюурзанын Базархүү 1990 - 1992

    • 1944 онд Говь-Алтай аймгийн Дарви сумын нутагт төрсөн.
    • 1962 онд Санхүү-эдийн засгийн техникум,
    • 1971 онд ЗХУ (хуучин нэрээр)-ын Моксва хотноо Олон Улсын харилцааны дээд сургуулийг төгссөн. Олон улсын валют-санхүүгийн эдийн засагч, Эдийн засгийн ухааны доктор.
    • 1962-1966 онд, 1971-1981, 1987-1992 онд Сангийн яаманд зааварлагч байцаагч, мэргэжилтэн, хэлтэс, газрын дарга, орлогч сайд, нэгдүгээр орлогч сайд, сайдаар ажилласан.

    Хөдөлмөрийн гавъяаны болон, Алтан гадас одон, Хөдөлмөрийн хүндэт медаль, Ардын хувьсгалын ойн медалиуд болон Санхүү-банкны тэргүүний ажилтан цол, тэмдгээр шагнагдсан. Сангийн яамны “Хүндэт дэвтэр”-т нэр нь бичигдсэн.

  • Дэмчигжавын Моломжамц 1984 - 1990

    • ​1951 онд Завхан аймгийн Нөмрөг сумын нутагт төржээ
    • 1975 онд ЗХУ(одоо-гийн ОХУ)-ын Эрхүү хотын Улс ардын аж ахуйн дээд сургуулийг Санхүү, зээлийн эдийн засгийн мэргэжлээр төгссөн
    • 1975-1979 онд Сангийн яамны эдийн засагч, ахлах эдийн засагч
    • 1979-1984 онд Сангийн яамны Валютын газрын ба Улсын нэгдсэн төсвийн газрын дарга
    • 1984-1990 онд Сангийн яамны сайдаар ажиллаж байв
    • 2005 онд “Монгол Улсын Гавьяат эдийн засагч” цол хүртсэн

  • Эрдэнийн Бямбажав 1979 - 1984

    • 1939 онд Увс аймгийн Өмнөговь сумын нутагт төрсөн.
    • 1963 онд ЗХУ-ын Эрхүү хотын Санхүү-эдийн засгийн дээд сургууль төгссөн
    • 1967-1972 онд Сангийн яаманд хэлтсийн дарга,
    • 1972-1978 онд нэгдүгээр орлогч сайд,
    • 1979-1984, 1995-1996 онд Сангийн сайдаар ажилласан.

    Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон, Алтан гадас одон, Ардын хувьсгалын 50, 60, 70 жилийн ойн медаль, Засгийн газрын хүндэт жуух бичиг болон Санхүү-банкны тэргүүний ажилтан цол, тэмдгээр шагнагдсан. Сангийн яамны “Хүндэт дэвтэр”-т нэр нь бичигдсэн.

  • Цэндийн Молом 1969 - 1979

    • 1932 онд Увс аймгийн Давст сумын нутагт төрсөн.
    • 1950 онд Санхүү, эдийн засгийн техникум,
    • 1958 онд ЗХУ-ын Эрхүү хотын Санхүү, эдийн засгийн дээд сургуулийг төгссөн. Санхүүч-эдийн засагч.
    • 1950-1954 онд Сангийн яам, Увс аймгийн АДХ-ын гүйцэтгэх захиргаанд, байцаагч, зааварлагч.
    • 1958-1960 онд Санхүү, эдийн засгийн техникумд багш, захирал,
    • 1960-1963 онд Сангийн яаманд хэлтсийн дарга, орлогч сайд,
    • 1968-1969 онд Сангийн яаманд нэгдүгээр орлогч сайд,
    • 1969-1979 онд Сайдаар ажилласан.

    Хөдөлмөрийн гавъяаны одон, Алтан гадас одон, Ардын хувьсгалын ойн медалиуд болон Санхүү-банкны тэргүүний ажилтан цол, тэмдгээр шагнагдсан. Сангийн яамны “Хүндэт дэвтэр”-т нэр нь бичигдсэн. 2005 онд Монгол Улсын гавъяат эдийн засагч цол хүртсэн.

  • Думаагийн Содном 1963 - 1969

    • 1933 онд одоогийн Дорноговь аймгийн Өргөн сумын нутагт төрсөн.
    • 1950 онд Санхүүгийн техникум,
    • 1958 онд ОХУ-ын Эрхүү хотын Санхүү,эдийн засгийн дээд сургуулийг төгссөн. Санхүүч-эдийн засагч.
    • 1950-1954 онд Сангийн яаманд эдийн засагч,
    • 1958-1963 онд Валютын хэлтсийн дарга,
    • 1963-1969 онд сайдаар ажилласан.

    Санхүү-банкны тэргүүний ажилтан цол, тэмдгээр шагнагдаж, Сангийн яамны “Хүндэт дэвтэр”-т нэр нь бичигдсэн. 2004 онд Монгол Улсын Гавъяат эдийн засагч цол хүртсэн.

  • Бамдарийн Дүгэрсүрэн 1957 - 1963

    • Түшээт хан аймгийн Мэргэн вангийн хошуу, одоогийн Дорноговь аймгийн Хөвсгөл сумын нутагт төржээ.
    • 1948 онд ЗХУ-ын Эрхүү хотын Сибирийн Санхүү, эдийн засгийн дээд сургуулийг төгссөн. Санхүүч эдийн засагч.
    • 1948-1954 онд Сангийн яамны эдийн засагч, ахлах эдийн засагч, хэлтсийн дарга
    • 1954-1957 онд Сангийн яамны орлогч сайд, нэгдүгээр орлогч сайд,
    • 1957-1963 онд Сангийн яамны сайдаар ажиллаж байв.

    Түүнийг Санхүү-банкны тэргүүний ажилтан цол, тэмдгээр шагнаж, Сангийн яамны “Хүндэт дэвтэр”-т алдар нэрийг мөнхжүүлэн бичиж үлдээсэн байна.

  • Дэмчигийн Моломжамц 1948 - 1957

    • Сэцэнхан аймгийн Сэцэн вангийн хошуу, одоогийн Дундговь аймгийн Баянжаргалан сумын нутагт төржээ.
    • 1940 онд Санхүүгийн сургууль,
    • 1946 онд ЗХУ (одоогийн ОХУ)-ын Эрхүү хотын Санхүү, эдийн засгийн дээд сургуулийг төгссөн. Санхүүч-эдийн засагч.
    • 1946-1948 онд Сангийн яамны сайдын үүрэг гүйцэтгэгч, жинхэнэ орлогч сайд,
    • 1948-1957 онд Сангийн яамны сайдаар ажиллаж байв.

    Түүнийг Санхүү-банкны тэргүүний ажилтан цол,тэмдгээр шагнаж, Сангийн яамны “Хүндэт дэвтэр”-т түүний алдар нэрийг мөнхжүүлэн бичиж үлдээсэн байна. Тэрбээр 2005 онд “Монгол Улсын гавъяат эдийн засагч” цол хүртсэн байна.

  • Цэрэнжавын Бямбаа 1941 - 1946

    • Сэцэн хан аймгийн Жонон вангийн хошуу, одоогийн Хэнтий аймгийн Биндэр сумын нутагт төрсөн.
    • Санхүүгийн сургууль төгссөн.
    • 1941 оны 9 дүгээр сарын 19-ний өдрөөс 1946 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүртэл Сангийн явдлын яамны сайд,
    • 1959-1964 онд Улаанбаатар хот, Сэлэнгэ аймгийн Хөдөлмөрчдийн болон Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны санхүүгийн хэлтсийн дарга,
    • 1964-1965 онд Улаанбаатар хотын Даатгалын салбарын даргаар ажилласан.

    Алтан гадас одон, Хөдөлмөрийн хүндэт медаль, Ардын хувьсгалын 25, 40 жилийн ойн медалиудаар шагнагдсан.

  • Сономын Лувсан 1940 - 1941

    • 1912 онд Түшээт Хан аймгийн Говь мэргэн вангийн хошуу, одоогийн Дорноговь аймгийн Дэлгэрэх суманд төржээ.
    • 1931 онд Санхүү, нягтлан бодохын сургуулийг төгссөн,
    • 1931-1932 онд Хэнтий аймгийн яамны санхүүгийн хэлтэст албан татварын байцаагч, ерөнхий нягтлан бодогч, хэлтсийн дарга,
    • 1937-1938 онд Сангийн яаманд ахлах байцаагч,
    • 1938-1940 онд Санхүүгийн техникумын захирал,
    • 1940-1941 онд Сангийн яамны сайдаар ажиллаж байжээ.

    Санхүү-банкны тэргүүний ажилтан цол, тэмдгээр шагнаж, Сангийн яамны Хүндэт дэвтэрт алдар нэрийг мөнхжүүлэн бичиж үлдээсэн байна.

  • Юмжаагийн Цэдэнбал 1939 - 1940

    • Дөрвөд баруун гарын үнэн Зоригтханы хошуу одоогийн Увс аймгийн Давст сумын нутагт төрсөн.
    • 1938 онд ЗХУ-ын Эрхүү хотын Сибирийн Санхүү, эдийн засгийн институтыг төгссөн. Санхүүч-эдийн засагч. Эдийн засгийн шинжлэх ухааны доктор.
    • 1938-1939 онд Сангийн яамны харъяа Санхүүгийн техникумд хичээлийн эрхлэгч.
    • 1939-1940 онд Сангийн яаманд орлогч сайд, сайдаар ажилласан.
    • 1940-1954, 1958-1984 онд МАХН-ын Төв хорооны нэгдүгээр болон ерөнхий нарийн бичгийн дарга,
    • 1952-1974 онд Монгол Улсын Сайд нарын Зөвлөлийн дарга,
    • 1974-1984 онд Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн даргын албыг хашсан.

    Санхүү-банкны тэргүүний ажилтан цол, тэмдгээр шагнагдсан. Сангийн яамны “Хүндэт дэвтэр”-т нэр нь бичигдсэн. Монгол Улсын баатар, Хөдөлмөрийн баатар, Маршал цол хүртсэн.

  • Санжийн Довчин 1926 - 1939

    • 1895 онд Сайн ноён хан аймгийн Илдэн бэйлийн хошуу Одоогийн Өвөрхангай аймгийн Есөн зүйл сумын нутагт төрсөн.
    • 1924-1926 онд Сангийн явдлын яамны эрхэлсэн түшмэл (дэд сайд),
    • 1926-1939 онд яамны сайдаар ажилласан.
    • 1939 онд хилс хэрэгт баривчлагдаж,
    • 1945 онд ЗХУ-д цаазлуулсан.
    • 1965 онд цагаатгагдсан.

    Аж үйлдвэрийн (хөдөлмөрийн)-ийн гавъяаны нэгдүгээр зэргийн одон, Алтан гадас одонгоор шагнагдсан.

  • Жигмэдийн Алтангэрэл 1925 - 1926

    • 1894 онд Хан Хэнтий уулын аймгийн Хошуу одоогийн Дорнод аймгийн нутагт төрсөн.
    • 1925-1926 онд Сангийн яамны сайдаар ажилласан

  • Өлзийтийн Бадрах 1924 - 1925

    • Дөрвөдийн Үнэн Зоригт хан аймгийн Ерөөлт засгийн хошуу, одоогийн Увс аймгийн Давст сумын нутагт төржээ.
    • 1924 оны 11 дүгээр сарын 29-ний өдрөөс 1925 оны 10 дугаар сарын 9-ний өдөр хүртэл Сангийн сайдаар ажиллаж байв.
    • 1934 онд хувьсгалын эсэргүү “Лхүмбийн хэрэг” гэгчид холбогдож ЗХУ руу илгээгдэж, тэндээ байж байгаад,
    • 1937 онд хувьсгалын эсэргүү, хувьсгалт үзэлтэй байгууллагад оролцсон хэмээн баригдаж,
    • 1941 оны 7 дугаар сард ЗХУ-ын Дээд шүүхийн шийдвэрээр шийтгүүлж хороогджээ.
    • 1963 онд БНМАУ-ын Дээд шүүхээс түүнийг цагаатгаж, нэр төрийг нь сэргээсэн байна.

  • Бунибазарын Дорж 1923 - 1924

    • Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын нутагт төрсөн.
    • 1923-1924 онд Сангийн явдлын яаманд зөвлөх түшмэл, яамны сайдын албыг хашсан.

  • Солийн Данзан 1921.07.10 - 1923.04.06

    • 1885 онд Монгол нутгийн хүйс Сайн ноёнхан аймгийн Сүжигтбэйсийн хошуу одоогийн Архангай аймгийн Хотонт сумын нутагт төрсөн.
    • 1921 оны 3 дугаар сарын 24-ны өдрөөс мөн оны 7 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл Сангийн бөгөөд Эдийн засгийн яамны Хоол хүнс эрхэлсэн түшмэлийн албан тушаалыг хавсран ажилласан.
    • 1921 оны 7 сарын 10-ны өдрөөс 1923 оны 2 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл Монгол улсын шинэ Засгийн газрын Сангийн хамаг хэргийг захиран шийтгэх яамны сайд,
    • 1921 оны 5 дугаар сарын 28-ны өдрөөс мөн оны 9 дүгээр сарын 27-ны өдөр хүртэл Сангийн хамаг хэргийг бүгд захиран шийтгэгч яамны зөвлөх түшмэлээр хавсран ажилласан.
    • 1924 оны 8 дугаар сарын 30-ны өдөр түүнийг улс төрийн хэрэгт холбогдуулан цаазласан байна.
    • 1992 онд Монгол Улсын Дээд шүүх түүний нэрийг цагаатгажээ.

  • Дарьзавын Лосол 1921.04.16 - 1921.07.10

    • 1885 онд Сэцэн Хан аймгийн Дайчин бэйсийн хошуу одоогийн Хэнтий аймгийн Батноров сумын нутагт төрсөн.
    • 1921 оны 4 дүгээр сарын 16-ны өдрөөс мөн оны 7 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл Ардын түр Засгийн газарт Сангийн ба Эдийн засгийн яамны сайдын албыг (85 хоног) хашжээ.
    • 1939 оны 7 дугаар сард Хувьсгалын эсэргүү, үндсэрхэг үзэлтэй байгууллагын гишүүн хэмээн буруутган баривчилж, ЗХУ-д мөрдөгдөж байхдаа 1940 оны 7 дугаар сард нас баржээ.
    • 1962 оны 2-р сар дАИХ-ын Тэргүүлэгчдийн дэргэдэх Цагаатгах ажил эрхлэх комиссоос түүний нэр төрийг нь цагаатгасан.

  • Дамбын Чагдаржав 1921.03.13 - 1921.04.17

    • 1880 онд Их шавийн Чандмань отог, одоогийн Төв аймгийн Баян-Өнжүүл сумын нутагт төржээ.
    • Монгол Ардын Нам, Монголын ардын Журамт цэрэг, хошуу шавийн төлөөлөгчдийн 1921 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн хамтарсан хурлаар “Ардын Засгийн хэргийг бүгд Түр захиран шийтгэх газар” буюу Түр Засгийн газрыг байгуулж даргаар нь Д.Чагдаржавыг тохоож, улмаар Сангийн ба Эдийн засгийн яамны сайдын тушаалд томилсон ажээ. Тэрбээр энэхүү албыг ердөө 34 хоног хашсан байна.
    • 1921 оны 10 дугаар сард Сангийн яамнаас эрхлэн өөрийн бүрэлдэхүүнд байсан Хоршоо худалдааны хэлтсийг Харилцан туслалцах хоршооны хэлтэс болгон зохион байгуулж, Ардын Засгийн газрын тогтоолоор даргад энэ ажилд дадлага туршлагатайг нь бодолцон түүнийг томилон Харилцан Туслалцах Хоршоо байгуулах хэргийг түүнд эрхлүүлж уг ажлыг нэн түргэн гүйцэтгэхийг даалгасан байна.
    • 1921 оны 12-р сард Ардын Харилцан Туслалцах хоршоонд анхны гишүүдийг элсүүлэн хоршооны Ерөнхий хороог байгуулж, тэргүүлэгчээр тэрбээр сонгогдсон байна.

  • Гомбожавын Лувсанцэвээн 1920 - 1921

    • 1869 онд Түшээт хан аймгийн Дархан чин вангийн хошуу буюу одоогийн Төв аймгийн нутагт төржээ.
    • 1920 оны 2 дугаар сараас 7 дугаар сарыг хүртэл Богд хаант Монгол Улсын Сангийн яамны сайдын албыг хашисан.
    • Түүнийг Д.Бодоогийн хэрэг гэгчид холбогдуулан Бүх цэргийн Зөвлөлийн харъяан дахь Дотоодыг хамгаалах газраас дайчлан баривчилж, Засгийн газрын 1922 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 38 дугаар хурлын тогтоолын дагуу цаазаар авчээ.
    • Монгол Улсын Дээд шүүхийн 1997 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 232 дугаар тогтоолоор нэр төрийг цагаатгажээ.

  • Лувсанбалдан 1915 - 1919

    • 1911 оны 12 дугаар сарын 29-ний өдрөөс 1914 оны 3 дугаар сар хүртэл Сангийн хамаг Хэргийг Захиран Шийтгэх яамны дэс түшмэл, түшмэл
    • 1914 оны 3 дугаар сараас дэд сайд
    • 1915 оны 9 дүгээр сарын 6-ны өдрөөс 1919 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хүртэл сайдаар тус тус ажиллаж байжээ.

  • Гадинбалын Чагдаржав 1911- 1915

    • 1870 онд Түшээт хан аймгийн Түшээт хошуу, одоогийн Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын нутагт төржээ.
    • 1911 онд Олноо өргөгдсөн Монгол Улсын Тэргүүн Богд хааны зарлигаар хишиг тараахад түүнд үе улирах Түшээт цол, төрийн жүн ван хэргэм, улбар шар жолоо шагнаж, Шадар сайд, Бүгдийг захирах сайд, Сангийн хамаг хэргийг бүгд захиран шийтгэгч тэргүүн сайдын тушаалд тохоон томилсон байна. Шинэ тулгар Монгол Улсын санхүү-эдийн засгийн чадамж сул дорой байдлыг халахын төлөөнөө тэрбээр сайд хичээнгүйлэн зүтгэж, Оросуудын шахалт дарамтыг сөрөн, 1908 оноос уурхай байгаа хошуунд бүтэн жил олборлосон алтны үнийн 2.0 хувийг шимтгэл болгон өгдөг байсныг өөрчлөн сар бүр олборлосон алтны 16.5 хувь, түүнтэй тэнцэх рублийн шимтгэл болгон авах, олборлолтыг Засгийн газраас хянаж байх явдлыг хүчингүй болгох асуудлыг
    • 1912 оны Орос Монголын хэлэлцээрт тавьж “Монголор” алтны уурхайн гэрээг шинэчлэн тогтоож чадсан байна.
    • 1913 онд Богд хааны зарлигаар “Чин ван”, 1915 онд “ Хошой Чин ван” хэргэм хүртээжээ.

САНГИЙН ЯАМ © 2024 он