Мэдээлэл нийтлэсэн: Хууль, эрх зүйн газар
Нийтлэсэн огноо: 2026 оны 08 сарын 18
Санал авах тухай
Сангийн сайдын тушаалаар батлагдсан захиргааны хэм хэмжээний дараах актуудад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тушаалын төсөлд санал авч байна. Холбогдох саналаа 2026 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн дотор Сангийн яамны Хууль, эрх зүйн газрын Худалдан авах ажиллагааны бодлогын хэлтэс (Утас: 267416, giikhnaran_g@mof.gov.mn, nomingerel_d@mof.gov.mn)-т ирүүлнэ үү.
1. Сангийн сайдын 2023 оны А/250 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааг төлөвлөх, тайлагнах журам”-д нэмэлт, өөрчлөлт оруулах тухай;
2. Сангийн сайдын 2023 оны А/252 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Худалдан авах ажиллагаанд баталгаа гаргах, орлого болгох журам”-д өөрчлөлт оруулах тухай;
3. Сангийн сайдын 2023 оны А/255 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Тендер үнэлэх, давуу эрх олгох аргачлал, заавар”-т нэмэлт, өөрчлөлт оруулах тухай. САНГИЙН ЯАМ 2026.08.18

