ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР 2026 ОНЫ 9 ДҮГЭЭР САРЫН 07-11-НИЙ ДОЛОО ХОНОГТ 3 БАРИЛГА, БАЙГУУЛАМЖ АШИГЛАЛТАД ОРЛОО

Мэдээлэл нийтлэсэн: Хөгжлийн санхүүжилт, хөрөнгө оруулалтын газар

Нийтлэсэн огноо: 2026 оны 09 сарын 11


2026 оны 09 дүгээр сарын 31-ээс 09 дүгээр сарын 04-ний долоо хоногт улсын төсвийн хөрөнгө оруулалтаар санхүүжүүлэн хэрэгжүүлсэн Архангай аймгийн Эрдэнэбулган сумын цагдаагийн газрын барилга барилга, Төв аймгийн Алтанбулаг сумын 220 кВ-ийн 2 хэлхээт цахилгаан дамжуулах агаарын шугамын тулгуур 93-аас 140 хүртэлх угсралтын ажил  болон Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлж буй "Эдийн засгийн хүндрэлийн үед боловсролын чанар хүртээмжийг сайжруулах төсөл"-ийн хүрээнд Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хорооны 176 дугаар цэцэрлэгийн өргөтгөлийн барилга тус тус ашиглалтад орлоо.





Цаашид улсын төсвийн хөрөнгө оруулалт, гадаад зээл, тусламжийн  хэрэгжилтийн үр дүнг олон нийтэд ил тод, нээлттэй мэдээлэх зорилгоор ашиглалтад орж буй төсөл, арга хэмжээний мэдээллийг тогтмол хүргэх болно.



Мэдээ, мэдээлэл
















ЭМГЭНЭЛ ...

2026.08.03






САНГИЙН ЯАМ © 2026 он