Мэдээлэл нийтлэсэн: Сайдын ажлын алба
Нийтлэсэн огноо: 2026 оны 07 сарын 03
Монгол Улсын Төрийн албаны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1 дэх хэсэг болон Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2024 оны 84 дүгээр зарлигаар баталсан “Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөх ёслолын журам”-ын дагуу төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөх болзол хангасан 11 албан хаагч төрийн жинхэнэ албан хаагчийн тангарагаа өргөлөө.
Тангараг өргөх ёслолын үеэр Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Анар албан хаагчдад баяр хүргэж, өргөсөн тангарагтаа үнэнч байж, ажил үүргээ хууль, ёс зүйн хүрээнд хариуцлагатай хэрэгжүүлэн, бусдыгаа үлгэрлэн манлайлагч төрийн албан хаагч байхыг хүсэн ерөөлөө.
“Төрийн албаны өдөр”-ийг тохиолдуулан төрийн жинхэнэ албан хаагчийн тангарагаа өргөсөн нийт албан хаагчдадаа ажлын өндөр амжилт хүсэж, өргөсөн тангарагтаа үнэнч, төрийн үйл хэрэгт хоёргүй сэтгэлээр зүтгэж, амжилт бүтээл арвин байхыг хүсэн ерөөе.

