Мэдээлэл нийтлэсэн: Хөгжлийн санхүүжилт, хөрөнгө оруулалтын газар
Нийтлэсэн огноо: 2026 оны 08 сарын 21
2026 оны 08 дугаар сарын 17-21-ний долоо хоногт улсын төсвийн хөрөнгө оруулалтаар санхүүжүүлэн хэрэгжүүлсэн Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын 320 суудалтай сургуулийн барилга, Увс аймгийн Улаангом сумын 960 суудалтай 1 дүгээр сургуулийн барилга, Баянхонгор аймгийн Баянхонгор сумын “Цэвэр хот” ОНӨААТҮГ-ын ажилчдын байр, Өвөрхангай аймгийн Хархорин сумын Хүүхэд залуучуудын хөгжлийн ордны барилга, Завхан аймгийн Улиастай сумын Цагдаагийн газрын барилга, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын Ахмадын өргөөний барилга тус тус ашиглалтад орлоо.
Цаашид улсын төсвийн хөрөнгө оруулалт, гадаад зээл, тусламжийн хэрэгжилтийн үр дүнг олон нийтэд ил тод, нээлттэй мэдээлэх зорилгоор ашиглалтад орж буй төсөл, арга хэмжээний мэдээллийг тогтмол хүргэх болно.

