“Монгол Улсын 2027 оны төсвийн төсөл боловсруулах, нийгмийн суурь үйлчилгээний хүртээмж, тэгш байдлыг хангах нь” сургалт, хэлэлцүүлэг

Мэдээлэл нийтлэсэн: Сайдын ажлын алба

Нийтлэсэн огноо: 2026 оны 07 сарын 03


2027 оны төсвийн төсөл боловсруулах үйл явц эхэлж байгаатай холбогдуулан улсын болон орон нутгийн төсвийн ерөнхийлөн захирагчдад жилийн төсвийн төсөл боловсруулах удирдамжийн чиглэлийг танилцуулах сургалт, хэлэлцүүлгийг 2026 оны 6 дугаар сарын 30-аас 7 дугаар сарын 3-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулав.



Энэхүү сургалт хэлэлцүүлгийн хүрээнд нийгмийн салбарын болон хүрээлэн буй орчны бодлогын чиглэл ба төсөвлөлтийн асуудлуудыг НҮБ-ын Хүүхдийн сан, “Өнө мөнхийн Монгол” байгаль хамгааллын байнгын санхүүжилтийн хөтөлбөртэй хамтран танилцуулж, хэлэлцүүлэг өрнүүлэв.



Сургалт, хэлэлцүүлэгт аймаг, нийслэлийн ЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга, төсвийн мэргэжилтэн, ерөнхий нягтлан бодогч, түүнчлэн улсын төсвийн ерөнхийлөн захирагчийн санхүү, төсвийн асуудал хариуцсан нэгжийн дарга, мэргэжилтнүүд хамрагдав.



Сургалт, хэлэлцүүлгийг зохион байгуулахад дэмжлэг үзүүлсэн Европын Холбоо, Австралийн Засгийн газар, Монголын Байгалийн өв санд талархал илэрхийлье.



Мэдээ, мэдээлэл
















ЭМГЭНЭЛ ...

2026.08.03






САНГИЙН ЯАМ © 2026 он