Монгол Улс татварын ил тод байдал, мэдээлэл харилцан солилцох чиглэлээр амжилттай ажиллаж байна.

Мэдээлэл нийтлэсэн: Татварын бодлогын газар

Нийтлэсэн огноо: 6 цагийн өмнө


Монгол Улс нь Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын (ЭЗХАХБ) “Татварын зорилгоор ил тод байх, харилцан мэдээлэл солилцох олон улсын форум”-д 2018 онд гишүүнээр элссэн билээ. Элссэн цагаас хойш Монгол Улс татварын ил тод байдлыг хангах, татвараас зайлсхийх явдлаас урьдчилан сэргийлэр, эрх зүйн орчныг бүрдүүлэхэд анхаарч, татварын багц хуулийн шинэчлэлийн хүрээнд олон улсын стандартыг дотоодын хууль тогтоомжид нэвтрүүлж, амжилттай хэрэгжүүлсээр ирсэн.

Үүний үр дүнд дэлхийн 140 гаруй улстай татварын зорилгоор хүсэлтээр болон сайн дурын үндсэн дээр мэдээлэл солилцох боломжийг бүрдүүлээд байна.

ЭЗХАХБ-ын дэргэдэх Глобал форумын ажлын албаас гишүүн орнуудын стандартын хэрэгжилтэд үнэлгээ хийдэг бөгөөд Монгол Улс 2025 оны 6 дугаар сарын 10-13-ны өдрүүдэд Румын Улсын Бухарест хотноо зохион байгуулагдсан “Татварын ил тод байдал, мэдээлэл солилцооны асуудлаарх олон улсын чуулга уулзалт”-ын Хяналт, үнэлгээний дэд хорооны (PRMG) хуралдаанд амжилттай оролцож, “Хүсэлтээр харилцан мэдээлэл солилцох” (EOIR) стандартын хэрэгжилтийн үнэлгээний тайланг амжилттай хамгааллаа.

Энэхүү амжилт нь Монгол Улс олон улсын татварын стандартын хүрээнд харилцан мэдээлэл солилцох чадамжаа бататгасан, татварын орлогоо хамгаалах, шударга, ил тод татварын тогтолцоог төлөвшүүлэх чиглэлээр ахиц дэвшил гаргаж байгааг илтгэж байна.



Мэдээ, мэдээлэл





















САНГИЙН ЯАМ © 2025 он