Монгол Улсын Засгийн газар, АХБ хамтран тус банкны санхүүжилттэй төсөл, хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг дүгнэлээ.

Мэдээлэл нийтлэсэн: Хөгжлийн санхүүжилтийн газар

Нийтлэсэн огноо: 2025 оны 05 сарын 05


Монгол Улсын Сангийн яамнаас Азийн хөгжлийн банкны Монгол дахь Суурин төлөөлөгчийн газартай хамтран Азийн хөгжлийн банкны санхүүжилттэй хэрэгжиж буй зээл, тусламжийн төсөл, хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг дүгнэх уулзалтыг 2025 оны 5 дугаар сарын 1-ний өдөр зохион байгууллаа.


Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлж буй төсөл, арга хэмжээний хэрэгжилтийн явцад үнэлэлт, дүгнэлт өгөх, тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх, гарц шийдлийг хамтдаа эрэлхийлэх, авч хэрэгжүүлсэн ажлуудын үр дүнг тайлагнах арга хэмжээг жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг.


Энэ жилийн уулзалтын гол онцлог Засгийн газраас баримталж буй гадаад зээл, тусламжийн бодлого, түүний тэргүүлэх чиглэл, цахим шинэчлэлт, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл өгч, төслүүдийн үр ашгийг нэмэгдүүлэх, цаг хугацаанд нь хэрэгжүүлэхэд анхаарал хандуулж, оролцогч бүх талууд төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд тулгардаг нийтлэг бэрхшээлүүд, тэдгээрээс авсан сургамж, хүрсэн ололт амжилт, түүнд нөлөөлөх хүчин зүйлс болон цаашид хэрэгжилтийг сайжруулахад чиглэсэн шийдлүүдийн талаар санал бодлоо хуваалцаж, зарим салбарын төслүүдийн хэрэгжилтийн бодит туршлагаас танилцуулж, төслийн хэрэгжилтийг сайжруулах үйл ажиллагааны төлөвлөгөөг харилцан тохиролцсон болно.


Мэдээ, мэдээлэл





















САНГИЙН ЯАМ © 2025 он