НЯГТЛАН БОДОХ БҮРТГЭЛ, АУДИТЫН СТАНДАРТЫН ХОРООНЫ ГИШҮҮНИЙГ СОНГОХ НЭЭЛТТЭЙ ЗАР

Мэдээлэл нийтлэсэн: Нягтлан бодох бүртгэлийн бодлогын газар

Нийтлэсэн огноо: 2025 оны 06 сарын 09


Сангийн сайдын 2025 оны 59 дүгээр тушаалаар “Нягтлан бодох бүртгэл, аудитын стандартын хорооны үйл ажиллагаа, санхүүжилтийн журам”-ыг шинэчлэн батлуулсан. Үүнтэй холбогдуулан журмын 3.4-т заасны дагуу аудитын хуулийн этгээдийн 2, нийтийн ашиг сонирхлын аж ахуйн нэгж, байгууллагын 1 төлөөллийг нээлттэйгээр сонгохоор ажиллаж байна. Иймд аудитын хуулийн этгээд болон нийтийн ашиг сонирхлын аж ахуйн нэгж, байгууллага нь журмын 3.5-д заасны дагуу хорооны гишүүнд нэр дэвшүүлэхээр санал болгох 2-оос доошгүй нэр дэвшигчийн тодорхойлолтыг журмын 3.2-т заасан шалгуур, шаардлагыг хангаж буйг нотлох баримт болон анкетын хамт Сангийн яамны Нягтлан бодох бүртгэлийн бодлогын газарт 2025 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн дотор ирүүлнэ үү.                                   Жич: “Нягтлан бодох бүртгэл, аудитын стандартын хорооны үйл ажиллагаа, санхүүжилтийн журам”-ыг хавсаргав.



НЯГТЛАН БОДОХ БҮРТГЭЛИЙН БОДЛОГЫН ГАЗАР


Хавсралт файл:
2025-59

Мэдээ, мэдээлэл





















САНГИЙН ЯАМ © 2025 он