МОНГОЛ УЛС, ОЛОН УЛСЫН СЭРГЭЭН БОСГОЛТ, ХӨГЖЛИЙН БАНК ХООРОНДЫН “ЭРЧИМ ХҮЧ-3 ТӨСӨЛ”-ИЙН ЗЭЭЛИЙН ХЭЛЭЛЦЭЭРИЙГ УЛСЫН ИХ ХУРЛААР СОЁРХОН БАТАЛЛАА

Мэдээлэл нийтлэсэн: Санхүүгийн бодлогын газар

Нийтлэсэн огноо: 7 цагийн өмнө


Монгол Улс, Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банк хоорондын “Эрчим хүч-3 төсөл”-ийн Зээлийн хэлэлцээрт 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдөр гарын үсэг зурж, Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн чуулганаар хэлэлцүүлэн, соёрхон баталлаа.

Тус төслийг  Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банкнаас олгох 47.0 сая ам.долларын зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх бөгөөд “Шинэ сэргэлтийн бодлого”-ын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх хөгжлийн төслийн жагсаалт, “Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-т туссан болно.

Төслийн хүрээнд одоогийн Багануур-Чойр чиглэлийн цахилгаан дамжуулах агаарын шугамыг 220 кВ-ын хоёр хэлхээт болгон хүчин чадлыг нэмэгдүүлж, Багануур, Чойр дэд станцуудыг өргөтгөснөөр бүс нутгийн өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж буй эрчим хүчний найдвартай ажиллагаа, тогтвортой байдлыг хангах ач холбогдолтой юм.



Мэдээ, мэдээлэл





















САНГИЙН ЯАМ © 2025 он