Мэдээлэл нийтлэсэн: Төрийн захиргааны удирдлагын газар
Нийтлэсэн огноо: 2025 оны 05 сарын 21

Монгол Улсын Их Хурлын 2023 оны 59 дүгээр тогтоолоор Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр, 2024 оны 46 дугаар тогтоолоор Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг тус тус баталсан.
Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн 2024 оны төлөвлөгөөнд Сангийн яамны үндсэн хариуцах 15 арга хэмжээ, хамтран хариуцах 21 арга хэмжээ тусгагдсан.
Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний хэрэгжилтийн тайланд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж, үнэлгээний үр дүнгээр Засгийн газрын яамдын үнэлгээгээр Сангийн яам гуравдугаар байрт үнэлэгдлээ.