“Нээлттэй төсөв” сэдэвт өгөгдлийн тэмцээний ялагчид тодорлоо.

Мэдээлэл нийтлэсэн: Төсвийн бодлого, төлөвлөлтийн газар

Нийтлэсэн огноо: 2022 оны 12 сарын 12


Европын Холбоо, Дэлхийн банкны дэмжлэгтэйгээр Монгол Улсын Сангийн яам нь Unread media компанитай хамтран зохион байгуулж буй Нээлттэй төсөв өгөгдлийн тэмцээний сүүлийн шалгаруулалт 12 сарын 9-ны өдөр амжилттай зохион байгуулагдаж ялагчдаа тодрууллаа.

Тус тэмцээний үеэр нийт 30 гаруй баг оролцохоор бүртгүүлснээс шилдэг 10 баг шалгаран тэмцээний сүүлийн шатанд өрсөлдсөн юм. Тэмцээнд оюутан залуус, төсөвт байгууллага болон хувийн хэвшлийн залуу мэргэжилтнүүд, судлаачид гээд салбар бүрийн төлөөллүүд оролцсон ба эрүүл мэнд, боловсрол, мал аж ахуй, татвар зэрэг олон төрлийн судалгааг хийн оролцсон нь тэмцээнийг улам сонирхолтой, өрсөлдөөн ихтэй болгосон юм.

Тэмцээний шилдэгт шалгарсан 10 багийн сэдэв:

Тэмцээний шүүгчдийн бүрэлдэхүүнд Сангийн яамны Санхүү, төсвийн судалгааны газрын дарга Г.Золбоо, Дэлхийн банкны ахлах мэргэжилтэн Д.Бадамчимэг, Монголын эдийн засгийн шинжилгээ судалгааны төвийн гүйцэтгэх захирал С.Баттулга, Монгол банкны судалгаа, статистикийн газрын судалгааны хэлтсийн захирал Б.Дуламзаяа нар ажиллалаа. 

1-Р БАЙРАНД “Орон нутгийн төсвийн зардлын хуваарилалтын үр ашгийг шинжлэх нь” сэдвээр “Astro” баг,

2-Р БАЙРАНД “Боловсролын салбарын төсөв ба түүнд шинжилгээ хийх нь” сэдвээр “Ex-ante” баг,

3-Р БАЙРАНД “Эрүүл мэндийн даатгалын сан” сэдвээр “Budget go” багууд шилдэгээр тодорлоо. 

Шилдэг багуудын судалгааны ажилтай ЭНД дарж танилцана уу.

Холбоотой нийтлэл

Тэмцээний тухай дэлгэрэнгүй


Мэдээ, мэдээлэл



Эмгэнэл ...

2024.03.15



















САНГИЙН ЯАМ © 2024 он