“НЭЭЛТТЭЙ ТӨСӨВ” ӨГӨГДЛИЙН ТЭМЦЭЭН ЗАРЛАГДЛАА

Мэдээлэл нийтлэсэн: Төсвийн бодлого, төлөвлөлтийн газар

Нийтлэсэн огноо: 2022 оны 11 сарын 18


Европын Холбоо, Дэлхийн банкны дэмжлэгтэйгээр Монгол Улсын Сангийн яам, Unread медиа компанитай хамтран “Нээлттэй төсөв” өгөгдлийн тэмцээнийг зохион байгуулж байна. "Ирээдүйгээ төсөвлө" аяны хүрээнд хэрэгжүүлж буй энэхүү тэмцээнд Монгол Улсын нэгдсэн төсвийн орлого, зарлагын тоон мэдээллийг ашиглан дүн шинжилгээ хийх, асуудал дэвшүүлэх, цаашид хэрэгжихүйц бодлогын шийдлүүд санаачлах юм. 

 

ТӨСВИЙН ТООН МЭДЭЭЛЭЛ ГЭЖ ЮУ ВЭ? 

Монгол Улсын Сангийн яамнаас 2010-2021 оны Монгол Улсын нэгдсэн төсвийн орлого, зарлагын тоон мэдээллийг Дэлхийн банкны “BOOST: Нээлттэй төсвийн портал” мэдээллийн сангийн хөтөлбөрийн хүрээнд боловсруулж, “Ил тод” цахим хуудсанд байршуулснаар олон нийт нээлттэй ашиглах боломжтой болсон билээ.

Ингэснээр бодлого боловсруулагчид, судлаачид болон төсвийн мэдээллийг сонирхож буй хүн бүхнийг баталгаат мэдээллээр хангах, харьцуулсан болон бусад судалгаа шинжилгээнд ашиглах, бодлого боловсруулах, шийдвэр гаргах боломжийг бүрдүүлж буй юм.

"Ирээдүйгээ төсөвлө" аяны хүрээнд:

- ЕБС-ийн сурагчдын дунд “Хэрвээ би Сангийн сайд байсан бол…” сэдэвт эсээ бичлэгийн уралдаан

- Их, дээд сургуулийн оюутан, судлаачдын дунд “Ирээдүйгээ төсөвлө” эрдэм шинжилгээний хурал

- Залуу мэргэжилтнүүдэд зориулсан дөрвөн долоо хоногийн хугацаатай “MOF-менторшип” хөтөлбөрийг зохион байгуулсан билээ.

 

“НЭЭЛТТЭЙ ТӨСӨВ” ӨГӨГДЛИЙН ТЭМЦЭЭНИЙ ТУХАЙ

Монгол Улсын Сангийн Яам 2010-2021 оны төсвийн орлого, зарлагын мэдээллийг “BOOST” аргачлалын дагуу боловсруулж олон нийтэд нээлттэй болгож байгаатай холбогдуулан “Нээлттэй төсөв” сэдэвтэй өгөгдлийн тэмцээнийг “Ирээдүйгээ төсөвлө” аяны ээлжит үйл ажиллагаа болгон зохион байгуулж байна.

Тус өгөгдлийн тэмцээний зорилго нь төсөв төлөвлөх үйл явцад иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, төсвийн гүйцэтгэл дэх олон нийтийн хяналтыг сайжруулах, ил тод байдлыг бэхжүүлэх эрхэм зорилготой. Тэмцээний бүртгэл болон бүтээл хүлээн авах хугацаа энэ сарын 11-нээс ирэх сарын 1-ний хооронд үргэлжилнэ.

Тэмцээний дүрэм нь 2010-2021 оны Монгол Улсын нэгдсэн төсвийн орлого, зарлагын тоон мэдээллийг ашиглан практикт хэрэгжихүйц, шинэлэг, оновчтой санаачилга дэвшүүлсэн зөвлөмж, санал, богино хэмжээний судалгааны тайланг бүтээлч байдлаар танилцуулна.

Ингэхдээ бусдын ажлыг хуулбарлаагүй, судалгаанд ашигласан эх сурвалжийг тодорхой дурдсан, асуудал дэвшүүлж, тодорхой шийдэл, дүгнэлт, зөвлөмжид хүрсэн байх шаардлагатай.

СЭДЭВ

- Тэгш бус байдал ба хүртээмж

- Хүрээлэн буй орчин

- Жендерийн эрх тэгш байдал

- Хариуцлага, засаглал

 

ХАМРАХ ХҮРЭЭ

- Дата шинжлэх ухааны мэргэжилтнүүд

- Эдийн засаг, бизнесийн чиглэлийн эрдэмтэн судлаачид

- Контент бүтээгчид

- Их, дээд сургуулийн 18-аас дээш настай оюутан залуус 3-5 гишүүний бүрэлдэхүүнтэй багаар оролцоно.

БҮТЭЭЛИЙН ТӨРЛҮҮД

- Бодлогын зөвлөмж, санал

- Богино хэмжээний судалгааны тайлан

- Төслийн санал

ТЭМЦЭЭНИЙ ХӨТӨЛБӨР

I шат – Багууд төслийн саналаа файл хэлбэрээр neeltteitusuv@gmail.com хаягт илгээсний дараа шүүгчид шилдэг 10 багийн судалгааны ажлыг сонгож, дараагийн шатанд шалгаруулна.

II шат – Шалгарсан 10 баг боловсруулсан санал зөвлөмжөө богино хэмжээний бичлэг, анимейшн, пресентаци, инфографик дүрслэлээр боловсруулж шүүгчдэд танилцуулна.


Мэдээ, мэдээлэл





















САНГИЙН ЯАМ © 2022 он