“ЗАСГИЙН ГАЗРЫН ЦОМ - 2018” ТЭМЦЭЭНИЙ ТЕХНИКИЙН ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО

Мэдээлэл нийтлэсэн: Сангийн яам

Нийтлэсэн огноо: 2018 оны 05 сарын 16


Жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг "Засгийн газрын цом" тэмцээн энэ сарын 22-27-ны өдрүүдэд Буянт-Ухаа спортын ордонд зохион байгуулагдах ба өнөөдөр тэмцээний техникийн зөвлөгөөн Сангийн яаманд болж өнгөрлөө. Тэмцээнд нийт 14 багийн 600 гаруй тамирчид 144 медалийн төлөө өрсөлдөнө.

Тэмцээний тов :

  • Гар бөмбөг, Сагсан бөмбөгийн тэмцээн 2018  оны 5 дугаар сарын 25-27-ны өдрүүдэд 08:00 цагт Аврагч, Буянт-Ухаа спортын ордонд
  • Ширээний теннисний тэмцээн 2018 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 10:00 цагт ширээний теннисний "ОЧ" клубд
  • Шатрын тэмцээн 2018 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 10:00 цагт "Сангийн яам"-нд тус тус болно

 


Мэдээ, мэдээлэл





Эмгэнэл ...

2024.03.15

















САНГИЙН ЯАМ © 2024 он