ХӨРӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨРИЙН ЗАРИМ ЧИГ ҮҮРГИЙГ ГҮЙЦЭТГЭГЧ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ТУХАЙ ЗАР

Мэдээлэл нийтлэсэн: Сангийн яам

Нийтлэсэн огноо: 2018 оны 02 сарын 05


ТӨРИЙН ЗАРИМ ЧИГ ҮҮРГИЙГ ГҮЙЦЭТГЭГЧ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ТУХАЙ ЗАР

 

1.     Засгийн газрын тухай хуулийн 19 дүгээр зүйл, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.8 дахь заалт, Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 165 дугаар тогтоолын дагуу Сангийн яам нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн төрийн зарим чиг үүргийг хэрэгжүүлэх зорилгоор сонгон шалгаруулж гэрээ байгуулах гэж байгаа тул оролцох хүсэлтэй этгээдийг урьж байна.

 

2.     Энэхүү сонгон шалгаруулалт нь үнэлгээчдийг мэргэжлийн удирдлагаар хангах, сургалтыг  зохион байгуулах, үнэлгээчний ёс зүйн үүргийн биелэлтэд хяналт тавих, хөрөнгийн үнэлгээ хийх  тусгай зөвшөөрлийг сунгах, түдгэлзүүлэх хүчингүй болгох тухай саналыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнд хүргүүлэх, хөрөнгийн үнэлгээний мэдээллийн санг бүрдүүлэх, мэргэшсэн үнэлгээчний эрх олгох шалгалт хамтран зохион байгуулах зэрэг үйл ажиллагааг хамрах болно.

 

3.     Сонирхсон этгээд дор дурдсан хаягаар холбогдох материалуудыг 2018 оны 2 дугаар сарын 9-ны өдрийн 14 цаг хүртэл Сангийн яамны нягтлан бодох бүртгэлийн бодлогын газарт ирүүлнэ үү.

 

4.     Сонгон шалгаруулалтын баримт бичгийг 2018 оны  2 дугаар сарын 9-ны өдрийн 14 цагт нээнэ.

 

Монгол Улсын Сангийн яам, С.Данзангийн гудамж,

Засгийн газрын II байр, Д корпус, 2 давхар, 204 тоот

    Нягтлан Бодох Бүртгэлийн Бодлогын Газрын

     Мэргэжилтэн Н.Саруул

     Майл: saruul_n@mof.gov.mn                

     Утас51-264966


Мэдээ, мэдээлэл





Эмгэнэл ...

2024.03.15

















САНГИЙН ЯАМ © 2024 он