Мэдээлэл нийтлэсэн: Хөгжлийн санхүүжилт, хөрөнгө оруулалтын газар
Нийтлэсэн огноо: 2026 оны 02 сарын 10
Монгол Улсад гадаад зээл, тусламжийн санхүүжилтээр хэрэгжиж байгаа төсөл, хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг хэлэлцэх, үнэлэх, цаашдын арга хэмжээг төлөвлөх уулзалт, хэлэлцүүлгийг хөгжлийн түнш байгууллагуудтай жил бүр хамтран зохион байгуулдаг бөгөөд энэ удаагийн уулзалтыг Дэлхийн банктай хамтран 2026 оны 2 дугаар сарын 10-ны өдөр амжилттай зохион байгууллаа.

Уулзалтад Дэлхийн банк, Сангийн яам болон холбогдох төрийн байгууллагууд, төсөл хэрэгжүүлэх нэгжийн албан хаагчид оролцов.
Хэлэлцүүлгээр хэрэгжиж буй төслүүдийн явц, тулгамдсан асуудал, цаашид анхаарах чиглэлийг хамтран тодорхойлж, төслүүдийг үр ашигтай, хугацаанд нь хэрэгжүүлж дуусгахад чиглэсэн санал, зөвлөмжийг хэлэлцэв.


