МОНГОЛ УЛСЫН САНГИЙН САЙД Б.ЖАВХЛАН ДЭЛХИЙН БАНКНЫ  ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ ХАТАГТАЙ ВИКТОРИА КВАКВАТАЙ ЦАХИМААР УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ

Мэдээлэл нийтлэсэн: Сангийн яам - admin

Нийтлэсэн огноо: 2021 оны 03 сарын 09


МОНГОЛ УЛСЫН САНГИЙН САЙД Б.ЖАВХЛАН ӨНӨӨДӨР ДЭЛХИЙН БАНКНЫ ЗҮҮН АЗИ, НОМХОН ДАЛАЙН БҮС НУТГИЙН ОРНУУДЫН ХАРИУЦСАН ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ ХАТАГТАЙ ВИКТОРИА КВАКВАТАЙ ЦАХИМААР УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ

Уулзалтын үеэр хоёр талын хамтын ажиллагааны 30 жилийн ой тохиож байгаа, өнгөрсөн хугацаанд олон төсөл, арга хэмжээнүүд амжилттай хэрэгжүүлж нийгэм, эдийн засгийн хөгжилд оруулсан хувь нэмрийн талаар дүгнэн ярилцаж, хоёр талын хамтын ажиллагаа тогтвортой, найдвартай үргэлжилж байгаад таатай байгаа талаар санал нэгдэв.Сангийн сайд вакцинжуулалтын өнөөгийн нөхцөл байдлын талаар дурдахын зэрэгцээ Монгол Улсын Засгийн газраас баталсан 10 их наядын цогц төлөвлөгөөний талаар Дэлхийн банкны удирдлагуудад дэлгэрэнгүй танилцуулж, стратегийн чухал ач холбогдолтой томоохон төсөл, арга хэмжээг үр өгөөжтэй хэрэгжүүлэхэд Дэлхийн банк үргэлжлүүлэн хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа тэмдэглэв. Ирэх сард болох Дэлхийн банкны группын хаврын уулзалтын үеэр Монгол Улсад хэрэгжүүлэх төслүүдийн талаар дэлгэрэнгүй ярилцах боломжтой тухай Сангийн сайд дурдав. Хатагтай Кваква Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа цар тахлын эсрэг эрүүл мэндийн салбараа хамгаалах, эдийн засгаа сэргээх арга хэмжээнүүд нь Дэлхийн бусад улс орнуудтай харьцуулахад оновчтой, шуурхай байсныг цохон тэмдэглэж, энэхүү арга хэмжээ нь цар тахлын сөрөг нөлөөг бууруулах, эдийн засгийг эргэж сэргээхэд чухал түлхэц болж байгааг дурдав. Тэрбээр Монгол Улс вакцины олон сонголттой байгааг сонсоход таатай байгаагаа илэрхийлж, Дэлхийн банкны зүгээс вакцинжуулалтыг хурдасгахад шаардлагатай дэмжлэгийг үргэлжүүлэн үзүүлэн ажиллахаа илэрхийлэв.

 


Мэдээ, мэдээлэл




Эмгэнэл ...

2024.03.15


















САНГИЙН ЯАМ © 2024 он