ЭСЭЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНЫ ЯЛАГЧИД ТОДОРЛОО

Мэдээлэл нийтлэсэн: Төсвийн бодлого, төлөвлөлтийн газар

Нийтлэсэн огноо: 2022 оны 01 сарын 14


Европын Холбоо, Дэлхийн Банкны дэмжлэгтэйгээр Монгол Улсын Сангийн Яам, Unread Media хамтран “Ирээдүйгээ төсөвлө” аяныг эхлүүлээд буй билээ. Энэхүү аяны хүрээнд ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд төсвийн тухай ойлголтыг нэмэгдүүлэхэд чиглэлээр зохион байгуулагдсан "Хэрвээ би сангийн сайд байсан бол" эсээ бичлэгийн уралдааны шагналт байрын эзэд тодорлоо.

Уг уралдаанд 700 гаруй сурагч бүртгүүлж, 200 орчим эсээ ирсэн бөгөөд уралдааны сүүлийн шатанд шалгарсан нийт эсээг Сангийн сайд өөрийн биеэр уншиж, шагналт гурван байрыг тодруулсныг дуулгахад тун таатай байна. Уралдааны ялагчидаар:

I байр - Говь-Алтай аймгийн Лаборатори 1-р сургуулийн 11-р ангийн сурагч Уламбаярын Болортуяа
II байр - Улаанбатар хотын Монгол Оросын хамтарсан 3-р сургуулийн 11-р ангийн сурагч Болдбаатарын Мөнх-Оргил
III байр - Баян-Өлгий аймгийн Зайд сургуулийн 12-р ангийн сурагч Дөтейгийн Нарансолонго

Уралдаанд оролцсон нийт сурагчдадаа цаашдын хичээл сурлагад нь амжилт хүсэхийн сацуу эсээ бичихдээ олж авсан мэдлэг мэдээллээ улам додомдож, ирээдүйд эх орондоо үнэ цэнтэй эрхэм иргэн болж өсөж төлөвшин, мөрөөдөл хүсэл бүхэндээ хүрэхийг хүсэн ерөөе.

Холбоотой нийтлэл:posted.mn мэдээ


Мэдээ, мэдээлэл


Эмгэнэл ...

2024.03.15




















САНГИЙН ЯАМ © 2024 он