“ҮНДЭСНИЙ ДАВХАР ДААТГАЛ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС  ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР

Мэдээлэл нийтлэсэн: Санхүүгийн бодлогын газар

Нийтлэсэн огноо: 2022 оны 09 сарын 16


Малын индексжүүлсэн даатгалын тухай хууль, Компанийн тухай хууль болон “Үндэсний давхар даатгал” ХК-ийн дүрмийг тус тус үндэслэн Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүдийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна.

СОНГОН ШАЛГАРУУЛАХ ХАРААТ БУС ГИШҮҮНИЙ ТОО – 3

НЭГ. ТАВИГДАХ ШААРДЛАГА

1. Зээл, батлан даалт, баталгааны гэрээгээр хүлээсэн хугацаа хэтэрсэн аливаа өргүй байх; 
2. Ял шийтгэлгүй байх;
3. Ёс зүйн болон бизнесийн нэр хүнд нь компанийг удирдахад харшлахгүй байх;
4. Санхүү, даатгал, эрх зүйн аль нэг чиглэлээр мэргэшсэн байх;
5. Санхүү, даатгал, хууль эрх зүйн салбарт таваас доошгүй жил удирдах албан тушаал хашсан байх;
6. Төрийн, улс төрийн болон улс төрийн намын албан тушаал хашдаггүй байх;
7. Санхүү, даатгалын байгууллагад ажилладаггүй байх;
8. Санхүү, даатгалын байгууллага болон тэдгээрийн холбогдох этгээдийн нөлөө бүхий хувьцаа эзэмшигч болон тэдгээрийн холбогдох этгээд биш;
9. Дампуурсан, төлбөрийн чадваргүй болсон хуулийн этгээдийн нөлөө бүхий хувьцаа эзэмшигч, эрх бүхий албан тушаалд ажиллаж байгаагүй байх;
10. Өмнө нь хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг хуулиар тогтоосон хугацаанд хуралдуулаагүйгээс бүрэн эрх нь дуусгавар болсон компанийн эрх бүхий албан тушаалтан байгаагүй байх;
11. СЗХ-ноос тогтоосон тохиромжтой этгээдийн шалгуурыг хангасан байх;
12. Өөрөө эсхүл нэгдмэл сонирхолтой этгээд нь компанийн хувьцаа эзэмшигч биш байх;
13. Өөрөө, эсхүл нэгдмэл сонирхолтой этгээд нь компанийн болон компани оролцогч нь болж байгаа компанийн нэгдлийн бусад оролцогчид ажил, албан тушаал эрхэлдэггүй, эсхүл сүүлийн 3 жилийн хугацаанд ажил, албан тушаал эрхэлж байгаагүй байх;
14. Компанийн хяналтын багц хувьцаа эзэмшигчид, ТУЗ-ийн бусад гишүүн, гүйцэтгэх удирдлагын эрх бүхий албан тушаалтны нэгдмэл сонирхолтой этгээд биш байх;
15. Төрийн үйлчилгээнийхээс бусад төрийн албан хаагч биш байх;
16. Компанитай бизнесийн аливаа холбоогүй байх;
17. ТУЗ-ийн хараат бус гишүүдийн нэгээс доошгүй нь даатгалын салбарт ажиллах эрхтэй мэргэшсэн нягтлан бодогч байж болно;

ХОЁР. БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ

1. Сонгон шалгаруулалтад оролцохыг хүссэн өргөдөл;
2. Иргэний үнэмлэхийн хуулбар;
3. 4х6 см хэмжээтэй 2 хувь цээж зураг;
4. Оршин суугаа газрын тодорхойлолт;
5. Төрийн албан хаагчийн анкет;
6. Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг;
7. Гурван үеийн намтар;
8. Боловсролын диплом, үнэмлэх, гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар;
9. Нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар;
10. Иргэний ял шийтгэлтэй эсэх талаарх лавлагаа;
11. Монголбанкнаас “Зөрчлийн улмаас банкны тусгай зөвшөөрөл хүчингүй болох үед эрх бүхий албан тушаалтнаар ажиллаж байсан эсэх талаарх” болон “Зээл, батлан даалт, баталгааны гэрээгээр хүлээсэн хугацаа хэтэрсэн аливаа өргүй” тухай тодорхойлолт;
12. “Эрх бүхий албан тушаалтнаар нь ажиллаж байсан хуулийн этгээд дампуурсан, төлбөрийн чадваргүй болсон нь тухайн этгээдээс аливаа хэлбэрээр шалтгаалсан эсэх тухай” шүүхийн лавлагаа, “Зөрчлийн улмаас банкны тусгай зөвшөөрөл хүчингүй болох үед эрх бүхий албан тушаалтнаар ажиллаж байсан эсэх талаарх” Санхүүгийн зохицуулах хорооны тодорхойлолт.

ГУРАВ. СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН МАТЕРИАЛ ХҮЛЭЭН АВАХ ХАЯГ

Монгол Улс, Улаанбаатар хот-142518, Сүхбаатар дүүрэг 1-р хороо, 5-р хороолол, 10Б байр, Бизнес тауэр, 20 давхар “Үндэсний давхар даатгал” ХК-ийн ТУЗ-ийн нарийн бичгийн дарга Б. Ангар, Холбоо барих утас: 75770002

ДӨРӨВ. МАТЕРИАЛ ХҮЛЭЭН АВАХ ХУГАЦАА

Сонгон шалгаруулалтад оролцох иргэний материалыг 2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 17:00 цаг хүртэл ажлын цагаар хүлээн авна. Материалыг битүүмжлэн ирүүлэх шаардлагатай.

“ҮНДЭСНИЙ ДАВХАР ДААТГАЛ” ХК-ИЙН ТУЗ-ИЙН 
ДЭРГЭДЭХ НЭР ДЭВШҮҮЛЭХ ХОРОО


Мэдээ, мэдээлэл




Эмгэнэл ...

2024.03.15


















САНГИЙН ЯАМ © 2024 он