“Төсвийн хөрөнгө оруулалт” албан ёсны аппликейшн ашиглалтанд орлоо

Мэдээлэл нийтлэсэн: Сангийн яам

Нийтлэсэн огноо: 2019 оны 06 сарын 12


Сангийн яамнаас Төсвийн хөрөнгө оруулалтын үр ашгийг сайжруулж, ил тод байдлыг хангах зорилгоор “Улсын төсвийн хөрөнгө оруулалтын удирдлагын цахим систем”-ийг боловсруулан, “publicinvestment.gov.mn” цахим хуудас болон “төсвийн хөрөнгө оруулалт” гар утасны аппликейшнийг ажиллуулж эхэллээ. 
Уг системийг нэвтрүүлснээр, санхүүжилтийн үйл ажиллагааг онлайн байдлаар түргэн шуурхай бэлтгэх, төсөл бүрээр нарийн мэдээлэл авах, орон нутаг болон салбарт хэрэгжиж буй төсөл, арга хэмжээтэй танилцах, хөрөнгө оруулалттай холбоотой хууль эрх зүй, тоон мэдээлэл болон цаг үеийн мэдээллийг авах боломж бүрдэж байна. 
Системд төсвийн хөрөнгө оруулалтын аргачлалд суурилсан төлөвлөлт, санхүүжилтийн үйл ажиллагаа хэрэгжихээс гадна хөрөнгө оруулалтын мэдээллийн нэгдсэн сан төвлөрнө. 
Энэ шийдлийг нэвтрүүлэхээс өмнө, Сангийн Яам болон бусад оролцогч байгууллагуудын хувьд улсын хэмжээнд санхүүжилтийн хүсэлтийг дан ганц оффлайнаар хүлээн авч, хянан шалгаж, дараагийн шатанд илгээхэд их цаг хугацаа зарцуулдаг, ААН, байгууллагуудын хувьд санхүүжилт авах хүсэлт нь хаана, ямар байгууллага дээр явааг мэдэхэд хүндрэлтэй байдаг, олон нийт орон нутаг болон аливаа салбарт хийгдэж байгаа бүтээн байгуулалтын талаар мэдээлэл авах бололцоо хомс байсан юм. 
Ийнхүү санхүүжилтийн үйл ажиллагааг онлайн горимд шилжүүлсэн нь субъектив нөлөөнөөс сэргийлэх, төрийн үйлчилгээг түргэн шуурхай хэрэгжүүлэх, ил тод олон нийтийн оролцоог хангах зэргээр санхүүжилтийн үйл ажиллагааг илүү хариуцлагатай болгох том алхам хийгдэж төсвийн хөрөнгө оруулалтын үр ашгийг сайжруулах нэг нөхцөл бий боллоо.


Мэдээ, мэдээлэл





Эмгэнэл ...

2024.03.15

















САНГИЙН ЯАМ © 2024 он