“Улсын төсвийн хөрөнгө оруулалтын үр ашиг” сургалт, семинарыг зохион байгууллаа

Мэдээлэл нийтлэсэн: Сангийн яам

Нийтлэсэн огноо: 2019 оны 02 сарын 15


Сангийн яамны Төсвийн хөрөнгө оруулалтын газар Дэлхийн банк, Азийн хөгжлийн банктай хамтран “Улсын төсвийн хөрөнгө оруулалтын үр ашиг” сургалт, семинарыг 2019 оны 02 дугаар сарын 14-15 өдрүүдэд зохион байгууллаа.
Энэ удаагийн сургалт, семинараар Сангийн сайдын 2018 оны 295 дугаар тушаалаар батлагдсан “Төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төслүүдийг үнэлэх, эрэмбэлэх, сонгох” аргачлалыг оролцогчдод танилцуулахын зэрэгцээ төсвийн хөрөнгө оруулалтын одоогийн нөхцөл байдал, тулгамдаж байгаа асуудал, туршлагыг хэлэлцэж, үр ашгийг сайжруулах арга зам болон төсвийн хөрөнгө оруулалтын хууль, эрх зүйн орчныг сайжруулах талаар санал солилцож харилцан туршлага судлаж байгаа юм. 
Мөн Монгол Улсын 2019 оны төсвийн тухай хуулиар батлагдсан төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээг хэрхэн хэрэгжүүлэх талаар хэлэлцэж байна.
Сургалт, семинарт яам, агентлаг, орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтын төлөвлөлт, хэрэгжилт, санхүүжилт хариуцсан 170 гаруй албан хаагчид хамрагдлаа.
“Төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төслүүдийг үнэлэх, эрэмбэлэх, сонгох” аргачлал батлагдсан нь хөрөнгө оруулалтын үр ашиг сайжрах томоохон хөшүүрэг болж байгааг семинарт оролцогчид онцолж байлаа.


Мэдээ, мэдээлэл





Эмгэнэл ...

2024.03.15

















САНГИЙН ЯАМ © 2024 он