ТӨРИЙН УДИРДАХ АЛБАНЫ АЖИЛТНУУДАД ЗОРИУЛСАН ЖЕНДЕРИЙН  ЦАХИМ СУРГАЛТЫН МОДУЛИЙГ НЭВТРҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ

Мэдээлэл нийтлэсэн: Төрийн захиргааны удирдлагын газар

Нийтлэсэн огноо: 2018 оны 06 сарын 12


Удирдах ажилтнуудад зориулсан жендерийн цахим  сургалтын хөтөлбөр боловсруулах ажлыг 2016-2024 оныг хамрах жендерийн стратегийн бичиг баримтын хүрээнд Сангийн яамнаас анх санаачлан батлуулсан юм.

Сангийн яам туршилтын сургалт-семинараа Жендерийн үндэсний хорооны Жендерийн ажлын алба, Жендерийн үндэсний шинжээч, зөвлөхүүдтэй хамтран сургалтынхаа танхимд 6 дугаар сарын 12-ны өдөр зохион байгууллаа.

Семинарт Сангийн яам, түүний харьяа агeнтлагуудын 40 удирдах ажилтан хамрагдаж, цахим сургалтын модуль-хөтөлбөртэй танилцан, боловсронгуй болгох тал дээр санал бодлоо солилцлоо.

Цахим сургалт нь оролцогчид хэзээ ч, хаанаас ч суралцах боломж олгож байгаагаар давуу талтай юм.

Сургалтын ерөнхий хөтөлбөр 3 модультай бөгөөд Ж-1 гэх энэ сургалтын модулийн зорилго нь жендерийн тэгш байдлыг хангах тухай ойлголт мэдлэгийг төрийн удирдах албан тушаалтнуудад олгоход чиглэсэн юм.


Мэдээ, мэдээлэл



Эмгэнэл ...

2024.03.15



















САНГИЙН ЯАМ © 2024 он