МОНГОЛ УЛСЫН САНГИЙН САЙДЫН ЭРХЛЭХ АСУУДЛЫН ХҮРЭЭНД ХАМРАГДАХ БАЙГУУЛЛАГА, АГЕНТЛАГИЙН ЖЕНДЭРИЙН СТРАТЕГИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ ДЭМЖИХ СЕМИНАР БОЛЛОО

Мэдээлэл нийтлэсэн: Төрийн захиргааны удирдлагын газар

Нийтлэсэн огноо: 2018 оны 05 сарын 18


 

 

“Салбар, орон нутгийн жендэрийн мэдрэмжтэй хөгжлийн бодлого төлөвлөлт, үйл ажиллагаа”  техник туслалцааны төсөл

TA9201-MON: “Gender-responsive sector and local development policies and actions” project

 

Монгол улсын сангийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд хамрагдах байгууллага, агентлагийн жендэрийн стратегийн хэрэгжилтийг дэмжих семинар боллоо

         Монгол улсын Сангийн сайд салбарынхаа онцлог, хэрэгцээнд нийцсэн жендэрийн талаар баримтлах бодлого стратегийг батлан 2016 оноос хэрэгжүүлж эхэлсэн.

       Энэхүү стратегийг 2025 он хүртэл хоёр үе шаттайгаар хэрэгжүүлэх бөгөөд энэ нь салбарын хөгжлийн бодлогын үйл явцад жендэрийн тэгш байдлын үзэл баримтлалыг нэвтрүүлэх үйл ажиллагааны хүрээг тогтоосон дунд хугацааны хөгжлийн баримт бичиг юм.

        Салбарын хэмжээнд хэрэгжих жендэрийн стратегийг танилцуулах, бодлогын хэрэгжилтийг эрчимжүүлэх сургалт, семинарийг 2018 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Жендэрийн үндэсний хорооны Жендэрийн ажлын алба болон Азийн хөгжлийн банкнаас хэрэгжүүлж буй “Салбар, орон нутгийн хөгжлийн жендэрийн мэдрэмжтэй бодлого төлөвлөлт, үйл ажиллагаа” техник туслалцааны төсөлтэй хамтран Сангийн яамны Түшээ танхимд зохион байгуулж, Сангийн яам, түүний харьяа агентлагуудын ажилтан, албан хаагчдын төлөөлөл 50 орчим хүн оролцлоо.

 

2018 оны 5 дугаар сарын 18-ны өдөр

Улаанбаатар хот, Сангийн Яам

 

 

 


Мэдээ, мэдээлэл





Эмгэнэл ...

2024.03.15

















САНГИЙН ЯАМ © 2024 он