Мэдээлэл нийтлэсэн: Хууль, эрх зүйн газар
Нийтлэсэн огноо: 2025 оны 01 сарын 27
САНАЛ АВАХ ТУХАЙ
Сангийн сайдын тушаалаар батлагдсан захиргааны хэм хэмжээний дараах актуудад өөрчлөлт оруулах тухай тушаалын төсөлд санал авч байна. Холбогдох саналаа 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн дотор Сангийн яамны Хууль, эрх зүйн газрын Худалдан авах ажиллагааны бодлогын хэлтэс (Утас: 267416, giikhnaran_g@mof.gov.mn, nomingerel_d@mof.gov.mn)-ирүүлнэ үү.
Санал авах захиргааны хэм хэмжээ актын төсөл:
1.Сангийн сайдын 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А/248 дугаар тушаал "Цахим системээр худалдан авах ажиллагаа зохион байгуулах, түүний тасралтгүй, аюулгүй ажиллагааг хангах журам"-д нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
2.Сангийн сайдын 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А/251 дугаар тушаал "Худалдан авах ажиллагааны мэргэшүүлэх сургалт эрхлэх байгууллага, түүний багш, ажилтанд тавигдах шаардлага, мэргэшүүлэх сургалтын хөтөлбөр шалгалтын журам"-ыг шинэчлэн батлах тухай
3.Сангийн сайдын 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А/253 дугаар тушаал "Тендер шалгаруулалтын гомдол хянан шийдвэрлэх журам"-д нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
4.Сангийн сайдын 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А/257 дугаар тушаал "Гэрээ шууд байгуулах аргаар бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тендер шалгаруулалтын жишиг баримт бичиг /хоёрдугаар хавсралт/" нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
5.Сангийн сайдын 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А/258 дугаар тушаал "Бараа худалдан авах тендер шалгаруулалтын жишиг баримт бичиг"-т нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
6.Сангийн сайдын 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А/259 дугаар тушаал "Ажил гүйцэтгүүлэх тендер шалгаруулалтын жишиг баримт бичиг"-т нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
7.Сангийн сайдын 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А/259 дугаар тушаал "Үйлчилгээ авах тендер шалгаруулалтын жишиг баримт бичиг"-ийг шинэчлэн батлах тухай
8.Сангийн сайдын 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А/261 дугаар тушаал "Харьцуулалтын аргаар бараа худалдан авах, ажил гүйцэтгүүлэх, үйлчилгээ авах тендер шалгаруулалтын жишиг баримт бичиг"-ийг шинэчлэн батлах тухай
9.Сангийн сайдын 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А/262 дугаар тушаал "Ерөнхий гэрээний аргаар бараа, үйлчилгээ худалдан авах тендер шалгаруулалтын жишиг баримт бичиг"-т нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
САНГИЙН ЯАМ