“Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай” танилцуулах сургалтыг салбар яамдад зохион байгууллаа

Мэдээлэл нийтлэсэн: Хөгжлийн санхүүжилт, хөрөнгө оруулалтын газар

Нийтлэсэн огноо: 2026 оны 01 сарын 29


Сангийн яамнаас ЖАЙКА-гийн дэмжлэгтэйгээр хэрэгжиж буй “Төсвийн зохистой удирдлагад чиглэсэн төр, хувийн хэвшлийн түншлэлийн менежментийн чадавх бэхжүүлэх төсөл”-ийн хүрээнд “Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай” танилцуулах сургалтыг салбар яамдын холбогдох мэргэжилтнүүдэд 2026 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр зохион байгууллаа.

Тус сургалтаар салбар яамдын төлөөлөлд төр, хувийн хэвшлийн түншлэлийн талаар ерөнхий ойлголт өгөхийн зэрэгцээ Сангийн яамнаас төр, хувийн хэвшлийн түншлэлийн хууль, эрх зүйн орчинд орсон нэмэлт, өөрчлөлт, Засгийн газар, орон нутгаас түншлэлийн төслийг хэрэгжүүлэх үе шат, холбогдох бодлогын баримт бичгийн хэрэгжилтийн талаар дэлгэрэнгүй танилцуулж, санал солилцлоо. Мөн Төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжиж буй төслүүдийн мэдээлэл, явцыг танилцуулж, төсөл боловсруулахад анхаарах асуудал болон салбар яамдын зүгээс баримтлах чиглэлийн талаар хэлэлцлээ.

ЖАЙКА “Төсвийн зохистой удирдлагад чиглэсэн төр, хувийн хэвшлийн түншлэлийн менежментийн чадавх бэхжүүлэх төсөл”-ийн багийн зүгээс Монгол улсад төр, хувийн хэвшлийн түншлэлийн эрсдэлийг оновчтой удирдах замаар санхүү, төсвийн зохистой орчныг бүрдүүлж, хувийн хэвшлийн оролцоог дэмжих, төр, хувийн хэвшлийн түншлэлийн тогтолцоог урт хугацаанд тогтвортой хэрэгжүүлэх талаар танилцуулга хийж, үүнд салбар яамдын оролцоо, идэвх чухал болохыг онцолж, зөвлөгөө өглөө.



Мэдээ, мэдээлэл
















ЭМГЭНЭЛ ...

2026.08.03






САНГИЙН ЯАМ © 2026 он