“ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ҮР АШИГ ” сургалт, хэлэлцүүлэг боллоо

Мэдээлэл нийтлэсэн: Хөгжлийн санхүүжилт, хөрөнгө оруулалтын газар

Нийтлэсэн огноо: 2026 оны 02 сарын 27


Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг "Төсвийн хөрөнгө оруулалтын үр ашиг" сэдэвт хэлэлцүүлэгт 21 аймаг, нийслэл болон төсвийн ерөнхийлөн захирагчдын хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан албан хаагчид оролцож, бодлого, чиглэл, тулгамдсан асуудлуудаа хэлэлцэн, шийдлээ тодорхойллоо.



Сангийн яамнаас төсвийн хөрөнгө оруулалтын үр ашгийг нэмэгдүүлэх, ил тод байдлыг сайжруулахад дараах 3 чиглэлд онцгойлон анхаарч ажиллаж байна. Үүнд:

1. Хөрөнгө оруулалтыг үр ашиг, өгөөжид суурилан эрэмбэлж, төлөвлөх

2. Үйл ажиллагааг бүрэн цахимжуулж, их өгөгдөл, хиймэл оюунд суурилан ил тод байдлыг нэмэгдүүлэх

3. Өмчийн удирдлагыг сайжруулж, ашиглалтын үр өгөөжийг нэмэгдүүлэх





Сүүлийн жилүүдэд хөрөнгө оруулалтын хэмжээ өсөж, ДНБ-ий 8%-тай тэнцэх төслүүд хэрэгжиж байна. 2025 онд 729 төсөлд 4.0 их наяд төгрөгийн санхүүжилт олгож, 453 төсөл ашиглалтад ороод байна.

Мөн "Төсвийн хөрөнгө оруулалтын удирдлагын тухай" хуулийн төслийн олон нийтийн хэлэлцүүлгийг зохион байгуулж, оролцогчид хуулийн төслөөр шийдвэрлэх шаардлагатай байгаа хүндрэл, бэрхшээлтэй асуудлаар саналаа илэрхийлж, хуульчдын тайлбар мэдээлэл өглөө.





Мэдээ, мэдээлэл
















ЭМГЭНЭЛ ...

2026.08.03






САНГИЙН ЯАМ © 2026 он