ӨРИЙН УДИРДЛАГЫН ЗӨВЛӨЛИЙН ЭЭЛЖИТ ХУРАЛДААНЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Мэдээлэл нийтлэсэн: Санхүүгийн бодлогын газар

Нийтлэсэн огноо: 2026 оны 02 сарын 12


Өрийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан 2026 оны 02 дугаар сарын 12-ны өдөр боллоо. Өрийн удирдлагын зөвлөл нь Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Санхүүгийн зохицуулах хороо, Монголбанк, Эдийн засаг, хөгжлийн яам, Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн төлөөллөөс бүрдсэн нийт 9 гишүүнтэй бүрэлдэхүүнтэй бөгөөд Өрийн удирдлагын тухай хуульд заасан асуудлаар хагас жил бүр хуралдаж, танилцуулга сонсож, зөвлөмж гаргадаг.

Зөвлөлийн хуралдааныг Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийн түр орлон гүйцэтгэгч М.Баярмагнай удирдан явуулсан бөгөөд энэ удаагийн хуралдаанаар Засгийн газрын өрийн удирдлагын 2023-2025 оны стратегийн баримт бичгийн хэрэгжилтийн тайлан, Улсын Их Хурлын 2025 оны 49 дүгээр тогтоолоор баталсан Засгийн газрын өрийн удирдлагын 2026-2028 оны стратегийн баримт бичгийн хүрээнд 2026 онд авч хэрэгжүүлэх арга хэмжээ, төлөвлөгөөний талаар хэлэлцэж, гишүүд асуулт асууж, санал солилцов.

Хуралдаанаар хэлэлцсэн асуудлын хүрээнд зөвлөмж гаргахаар тогтож, дараагийн ээлжит хуралдааныг 2026 оны 08 дугаар сард зохион байгуулахаар боллоо.



Мэдээ, мэдээлэл
















ЭМГЭНЭЛ ...

2026.08.03






САНГИЙН ЯАМ © 2026 он