АВСТРАЛИ УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙД ДЭЙВ ВОУСЭНЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

Мэдээлэл нийтлэсэн: Сангийн яам

Нийтлэсэн огноо: 2021 оны 02 сарын 26


Сангийн сайд Б.Жавхлан Австрали Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Дэйв Воусэныг хүлээн авч уулзлаа.

Сангийн сайдаас Австрали Улсын Засгийн газарт манай улсын эрдэс баялгийн салбарыг хөгжүүлэх болон хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх чиглэлээр үзүүлж буй хөгжлийн тусламж, мөнгө угаахтай тэмцэх, саарал жагсаалтаас гарах чиглэлээр үзүүлсэн дэмжлэг, хамтын ажиллагаанд талархал илэрхийлсэн.

Элчин сайд Сангийн сайдаар томилогдсонд талархал илэрхийлж, Австрали Улсын уул уурхай, Баялгийн сангийн үйл ажиллагааны бодлого, үйл ажиллагааны талаар хуримтлуулсан сайн туршлагаасаа хуваалцахад бэлэн гэдгээ мэдэгдсэн.

Талууд хоёр орны Засгийн газрын Ковид 19 цар тахлаас ард иргэдийн эрүүл мэнд, эдийн засгаа хамгаалах чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний хэрэгжилт, үр дүнгийн талаар болон цаг үеийн шинжтэй бусад асуудлаар дэлгэрэнгүй санал солилцлоо.

2021 оны 2 сарын 26

 


Мэдээ, мэдээлэл



Эмгэнэл ...

2024.03.15



















САНГИЙН ЯАМ © 2024 он