“ИРГЭДИЙН ТӨСӨВ” ЦАХИМЖЛАА

Мэдээлэл нийтлэсэн: Сангийн яам

Нийтлэсэн огноо: 2021 оны 02 сарын 09


Монгол Улсын төсвийн тухай мэдээллийг иргэдэд ил тод, нээлттэй, ойлгомжтой байдлаар хүргэх зорилгоор Сангийн яам “Иргэдийн төсөв” эмхэтгэлийг санаачилж, өдгөө дөрөв дэх жилдээ Та бүхэнд бэлтгэн хүргээд байгаа билээ. Уг санаачилгыг дараагийн шатанд хүргэн хөгжүүлж, энэ удаад Монгол Улсын 2021 оны нэгдсэн төсвийн мэдээллийг цахим платформ ашиглан, интерактив хэлбэрээр хүргэж байна.

Ийнхүү “Иргэдийн төсөв”-ийг цахимжуулснаар төсвийн ил тод байдлыг хангах, мэдээллийн хүртээмжийг нэмэгдүүлэх, төсвийн талаарх иргэдийн боловсрол, мэдлэгийг дээшлүүлэх ач холбогдолтой. Түүнчлэн, Монгол Улс Дэлхийн Банкны төсвийн нээлттэй тоон мэдээллийн BOOST санаачилгад нэгдсэн бөгөөд цаашид уг цахим хуудсаар дамжуулан судлаач, оюутнуудыг  төсвийн тоон мэдээллээр хангахаар төлөвлөсөн. Уг шинэчлэлийн ажлыг Европын холбооны буцалтгүй тусламжийн хүрээнд Дэлхийн банкны хэрэгжүүлж  буй Монгол Улсад засаглалыг бэхжүүлэх төслийн санхүүжилтээр хэрэгжүүлж байгааг дурдахад таатай байна.

Та бүхэн http://iltod.mof.gov.mn/budget/main хаягаар хандан цахим “Иргэдийн төсөв” цэстэй танилцах боломжтойгоос гадна Сангийн яамны цахим хуудасны “Иргэдийн төсөв” цэсээр дамжуулан хандах бололцоотой.

 

Цахим хуудсыг цаашид сайжруулан хөгжүүлэхэд хэрэглэгч Та бүхний санал зөвлөгөө үнэтэй хувь нэмэр оруулах тул холбогдох санал хүсэлтээ tusuv@mof.gov.mn цахим шууданд ирүүлнэ үү.

 

 


Мэдээ, мэдээлэл




Эмгэнэл ...

2024.03.15


















САНГИЙН ЯАМ © 2024 он