“УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ҮР АШИГ” ЦАХИМ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА

Мэдээлэл нийтлэсэн: Сангийн яам

Нийтлэсэн огноо: 2021 оны 02 сарын 09


Сангийн яамны Төсвийн хөрөнгө оруулалтын газар Дэлхийн банктай хамтран “Улсын төсвийн хөрөнгө оруулалтын үр ашиг” цахим сургалтыг зохион байгуулж байна. Сургалтад аймаг, нийслэл, агентлаг, УИХ-ын харьяа байгууллагууд болон яамдуудын төсвийн хөрөнгө оруулалт хариуцсан 210 гаруй албан хаагчид оролцож байна.

Тус сургалтыг Сангийн сайд Б.Жавхлан нээж үг хэллээ. Тэрбээр Төсвийн шинэчлэлийг бүх түвшинд хэрэгжүүлэх, төрийн үйл ажиллагаа, үйлчилгээг цахимд шилжүүлэх ажлууд эрчимтэй хийгдэнэ, тиймээс төсвийн хөрөнгө оруулалтын цахим системийг бүрэн дүүрэн хэрэгжүүлж, төсвийн ил тод, үнэн зөв, хариуцлагатай байдлыг хангаж ажиллах нь Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа зорилтыг хэрэгжүүлэхэд чухал үүрэгтэйг онцлоод нийт оролцогчдод амжилт хүслээ.

 Энэ удаагийн сургалтаар төсвийн хөрөнгө оруулалтын төлөвлөлт, хэрэгжилт, үр ашиг, хяналтын асуудлын одоогийн нөхцөл байдал, тулгамдаж байгаа асуудал, цаашид хэрэгжүүлэх, анхаарах асуудлын талаар танилцуулж, Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хуулиар батлагдсан төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний талаар хэлэлцэж байна.

 

 


Мэдээ, мэдээлэл



Эмгэнэл ...

2024.03.15



















САНГИЙН ЯАМ © 2024 он