ХИЛИЙН БООМТЫН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛДААН БОЛЛОО

Мэдээлэл нийтлэсэн: Сангийн яам

Нийтлэсэн огноо: 2021 оны 02 сарын 08


Хилийн боомтын үндэсний зөвлөлийн 2021 оны нэгдүгээр хуралдааныг 2021 оны 2 дугаар сарын 8-ны өдөр зохион байгуулж, Сангийн сайд Б.Жавхлан тэргүүтэй тус зөвлөлийн гишүүд, албаны бусад төлөөлөл цахимаар болон биечлэн оролцлоо.

Тус хуралдаанаар нүүрсний экспортын нөхцөл байдал, улсын хэмжээнд өдөрт гаргах экспортын нүүрс тээврийн автомашины тоог нэмэгдүүлэх арга хэмжээний талаар хэлэлцэж, уг асуудлаар газар дээр нь очиж ажиллах ажлын хэсгийг байгуулахаар шийдвэрлэлээ.


Мэдээ, мэдээлэл





















САНГИЙН ЯАМ © 2025 он