САНГИЙН САЙД Б.ЖАВХЛАН ҮҮРЭГТ АЖЛАА ХҮЛЭЭН АВЛАА

Мэдээлэл нийтлэсэн: Сангийн яам

Нийтлэсэн огноо: 2021 оны 01 сарын 29


Монгол Улсын 32 дахь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн тэргүүлэх Засгийн газарт Сангийн сайдаар УИХ-ын гишүүн Болдын Жавхлан ажиллахаар болж, өнөөдөр Засгийн газрын гишүүний тангаргаа өргөж, захирамжаа гардан авав.

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Сангийн яаманд хүрэлцэн ирж, шинэ сайдад төрийн тамга гардуулах ёслолд оролцлоо.

Ажил хүлээлцэхэд Сангийн сайд асан Ч.Хүрэлбаатар байлцаж шинээр томилогдсон Сангийн сайд Б.Жавхланд баяр хүргэж, ажлын өндөр амжилт хүслээ.

Сангийн сайд Болдын Жавхлан нь 1975 онд Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн. 45 настай.

Боловсрол:

1990 онд Сүхбаатар аймгийн 1 дүгээр сургууль

1992 онд Дархан-Уул аймгийн 17 дугаар сургууль

1997 онд Монгол Улсын их сургуулийн Эдийн засгийн сургууль

2008 онд АНУ-ын Калифорнийн их сургуулийн Риверсайдын хэлний сургууль -2009 онд АНУ-ын Индианагийн их сургууль төгссөн. Банкны эдийн засагч мэргэжилтэй.

Ажилласан байдал:

1997-1999 онд Монголбанкинд Хяналт шалгалтын газрын хянан шалгагч 1999-2000 онд Хаан банк дахь Монголбанкны Бүрэн эрхт төлөөлөгч, Эрх хүлээн авагч

2000-2004 онд Монголбанкинд Хяналт шалгалтын газрын хянан шалгагч 2004-2007 онд Худалдаа хөгжлийн банкны Үйл ажиллагаа эрхэлсэн захирал, дэд ерөнхийлөгч

-2010-2016 онд Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгч

-2016 оноос Улсын Их Хурлын гишүүн, 2020 оноос Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны даргаар тус тус ажилласан. Б.Жавхлан нь улсад 23 жил, үүнээс санхүү, эдийн засгийн салбарт 19 жил ажилласан туршлагатай.


Мэдээ, мэдээлэл



Эмгэнэл ...

2024.03.15



















САНГИЙН ЯАМ © 2024 он