ОЛОН УЛСЫН ВАЛЮТЫН САНГИЙН СУУРИН ТӨЛӨӨЛӨГЧИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ 

Мэдээлэл нийтлэсэн: Сангийн яам

Нийтлэсэн огноо: 2021 оны 02 сарын 23


Сангийн сайд Б.Жавхлан Олон улсын валютын сангийн суурин төлөөлөгч ноён Юн Сок Хёныг өнөөдөр хүлээн авч уулзлаа.

Сангийн сайд эдийн засаг, төсөв, санхүүгийн өнөөгийн нөхцөл байдал, Засгийн газрын авч хэрэгжүүлж буй бодлого, саяхан баталсан “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-ний талаар танилцуулж санал солилцов.

ОУВС-гийн суурин төлөөлөгч ноён Юн хөл хорионы дараах ажлын хамгийн эхний өдөр хүлээн авч уулзсанд талархаад, Сангийн сайдаар томилогдсонд баяр хүргэж, Засгийн газрын зарласан цогц төлөвлөгөөг дэмжин ажиллахад бэлэн байгаагаа илэрхийллээ.

Талууд 2021 онд Монгол Улс Олон улсын валютын сангийн гишүүнээр нэгдэн орсны 30 жилийн ой тохиож байгааг онцолж, хамтран хэрэгжүүлсэн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн үр дүнд гарсан амжилтуудыг хадгалах, цаашид Засгийн газрын авч хэрэгжүүлэх бодлогыг амжилттай хэрэгжүүлэхэд нягт хамтран ажиллах талаар санал нэгтэй байгаагаа илэрхийллээ.

 

MINSITER MEETS THE IMF RESIDENT REPRESENTATIVE

Finance Minister Mr.B.Javkhlan today has received Mr.Yoon SeokHyun, the Resident representative of the International Monetary Fund.  

The Minister of Finance has briefed about current economy, fiscal and financial condition and the Government policies and exchanged views on the recently approved “MNT 10 trillion Comprehensive plan for Health protection and Economic recovery”.

Mr.Yoon, the Resident representative of the IMF has thanked the Minister for receiving him on his first working day after his quarantine and has congratulated for his appointment as the Finance Minister. Furthermore, Mr.Yoon has extended his readiness to support the Comprehensive plan announced by the Government.  

Parties have underlined the 30th Anniversary of Mongolia’s membership in the International Monetary Fund, being marked in this year of 2021 and expressed their shared commitment to preserve the achievements from the “Extended Fund Facility” program jointly implemented and to closely cooperate for successful implementation of the Government policies. 


Мэдээ, мэдээлэл





















САНГИЙН ЯАМ © 2023 он