“ТӨСВИЙН ЗАРЛАГА БА САНХҮҮГИЙН ХАРИУЦЛАГА (ТЗСХ)-ТАЙ БАЙДЛЫН ҮНЭЛГЭЭ” ТАНИЛЦУУЛАХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА

Мэдээлэл нийтлэсэн: Сангийн яам

Нийтлэсэн огноо: 2020 оны 12 сарын 22


Сангийн яам, Дэлхийн банк, Европын холбооноос хамтран зохион байгуулж байгаа “ТӨСВИЙН ЗАРЛАГА БА САНХҮҮГИЙН ХАРИУЦЛАГА (ТЗСХ)-ТАЙ БАЙДЛЫН ҮНЭЛГЭЭ” 2 өдрийн танилцуулах сургалтыг 2020 оны 12-р сарын 22-ны өдөр цахимаар эхлүүллээ.

Сургалтыг Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Наранцогт, Дэлхийн Банкны Монгол улс дахь суурин төлөөлөгч Андрей Михнев, Европын Холбооноос Монгол улсад суугаа Төлөөлөгчийн газрын Хамтын ажиллагааны дарга Пьер-Ив Люка нар нээж үг хэллээ.

 Сургалтад Сангийн яам, Үндэсний аудитын газрын албан хаагчид нийт 60 гаруй оролцогчид хамрагдаж байна.

Монгол улсын ТЗСХ-тай байдлын  үнэлгээг 2015 онд анх хийж байсан ба хоёр дахь удаагийн үнэлгээг Европын холбооны санхүүжилтээр хэрэгжүүлж буй Монгол улсад засаглалыг бэхжүүлэх төслийн хүрээнд 2021 оны I улиралд хийж, эцсийн тайланг мөн оны II улиралд танилцуулахаар төлөвлөж байна.


Мэдээ, мэдээлэл




Эмгэнэл ...

2024.03.15


















САНГИЙН ЯАМ © 2024 он