ТӨВ АЗИЙН БҮС НУТГИЙН ЭДИЙН ЗАСГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨРИЙН 19 ДЭХ УДААГИЙН САЙД НАРЫН УУЛЗАЛТ БОЛЛОО

Мэдээлэл нийтлэсэн: Сангийн яам

Нийтлэсэн огноо: 2020 оны 12 сарын 07


Төв Азийн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны /КАРЕК/ хөтөлбөрийн Сайд нарын 19 дэх удаагийн уулзалт 2020 оны 12 дугаар сарын 7-ны өдөр цахим хэлбэрээр зохион байгуулагдаж, Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Наранцогт оролцов.

Энэ удаагийн Сайд нарын уулзалт “КОВИД-19 цар тахлын үеийн бүс нутгийн хамтын ажиллагаа” сэдвийн хүрээнд зохион байгуулагдсан бөгөөд ээлжит ёсоор Исламын Бүгд Найрамдах Афганистан Улс даргалж, бусад 11 гишүүн орны сайд нар  оролцлоо.

Уулзалтаар  бүс нутгийн тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх “КАРЕК Аялал жуулчлалын стратеги 2030” баримт бичгийг батлав. Түүнчлэн цахим уулзалтад Азийн хөгжлийн банкны Ерөнхийлөгч, Дэлхийн банк, ОУВС-гийн бүс нутаг хариуцсан захирлууд болон бусад олон улсын байгууллагын удирдлагууд оролцож, саналаа солилцов.  

КАРЕК хөтөлбөр нь Азийн хөгжлийн банкны харьяа бүс нутгийн хөтөлбөр бөгөөд зам тээвэр, эрчим хүч, худалдаа, хөдөө аж ахуй, хүний хөгжил зэрэг эдийн засгийн салбарыг дэмжихэд чиглэдэг. Манай Улсад дэд бүтэц, худалдааг хөнгөвчлөх чиглэлийн төсөл, арга хэмжээг голчлон авч хэрэгжүүлж байна.



Мэдээ, мэдээлэл





Эмгэнэл ...

2024.03.15

















САНГИЙН ЯАМ © 2024 он