САНГИЙН САЙД Ч.ХҮРЭЛБААТАР ЯПОНЫ ОЛОН УЛСЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ БАЙГУУЛЛАГЫН МОНГОЛ ДАХЬ ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗРЫН ТЭРГҮҮН ТАМУРА ЭРИКО НАР ХЭЛЭЛЦЭЭРТ ГАРЫН ҮСЭГ ЗУРАВ

Мэдээлэл нийтлэсэн: Сангийн яам

Нийтлэсэн огноо: 2020 оны 11 сарын 05


Монгол Улсын Засгийн газар, Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага хоорондын “Ковид-19 цар тахлын эсрэг хариу арга хэмжээний яаралтай тусламжийн зээл”-ийн Зээлийн хэлэлцээрт Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллагын Монгол дахь Төлөөлөгчийн газрын тэргүүн Тамура Эрико нар 2020 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр гарын үсэг зурав.

Энэхүү нэн хөнгөлөлттэй зээл нь Монгол улсын Засгийн газраас  авч хэрэгжүүлж буй коронавируст халдвар (Ковид-19)-ын цар тахлын эсрэг хариу арга хэмжээнд чиглэсэн төсвийн дэмжлэг юм.

Дэлхий нийтэд өргөн хүрээтэй тархаж байгаа Ковид-19 цар тахлын  нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлж буй эдийн засгийг эрчимжүүлэх, нийгмийн эрүүл мэндийг хамгаалах, иргэдийн амьжиргааг дэмжих, нийгмийн хамгааллыг өргөжүүлэх чиглэлээр хэрэгжүүлж буй төсвийн зардлыг санхүүжүүлнэ.

Зээлийн санхүүжилтийн хэмжээ нь 25.0 тэрбум иен буюу ойролцоогоор 233.0 сая ам.доллар бөгөөд зээлийн хүү жилийн 0.01%, эргэн төлөх хугацаа 15 жил, үүнээс үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа 4 жил, урьдчилгаа шимтгэл 0.1% байна.

 


Мэдээ, мэдээлэл




Эмгэнэл ...

2024.03.15


















САНГИЙН ЯАМ © 2024 он