МОНГОЛ УЛС ФАТФ-ЫН СААРАЛ ЖАГСААЛТААС ГАРЛАА

Мэдээлэл нийтлэсэн: Сангийн яам

Нийтлэсэн огноо: 2020 оны 10 сарын 23


Санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага (ФАТФ)-ын 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн Нэгдсэн хуралдаанаар Монгол Улсыг мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх болон үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэхийг санхүүжүүлэхтэй тэмцэх стратегийн дутагдалтай орнуудын жагсаалт буюу “саарал жагсаалт”-аас гаргахаар шийдвэрлэлээ.

Нэгдсэн хуралдаанаар Монгол Улсыг ФАТФ-тай тохирсон Ажлын төлөвлөгөөг  богино хугацаанд хэрэгжүүлж, мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоогоо бэхжүүлэх чиглэлээр гаргасан ахиц дэвшлийг онцлон үнэлсэн байна.

Монгол Улс Мөнгө угаахтай тэмцэх Ази, Номхон далайн бүсийн байгууллагатай мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоог сайжруулах чиглэлээр цаашид үргэлжлүүлэн хамтран ажиллах болно.

ФАТФ-аас гаргасан мэдэгдэлтэй дараах холбоосоор орж танилцана уу.

http://www.fatf-gafi.org/publications/high-risk-and-other-monitored-jurisdictions/documents/increased-monitoring-october-2020.html


Мэдээ, мэдээлэл





Эмгэнэл ...

2024.03.15

















САНГИЙН ЯАМ © 2024 он