САНГИЙН САЙД Ч.ХҮРЭЛБААТАР ШВЕЙЦАРЫН ХӨГЖЛИЙН АГЕНТЛАГИЙН МОНГОЛ ДАХЬ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ГАЗРЫН ДАРГЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

Мэдээлэл нийтлэсэн: Сангийн яам

Нийтлэсэн огноо: 2020 оны 09 сарын 15


Сангийн сайд Ч.Хүрэлбаатар өнөөдөр  /2020.09.15/ Швейцарын хөгжлийн агентлагийн (ШХА)-ийн Монгол дахь Хамтын ажиллагааны газрын даргаар шинээр томилогдон ирсэн хатагтай Др. Стефани Бурриг хүлээн авч уулзлаа.

Др. Стефани Бурри Сайд Ч.Хүрэлбаатарт Монгол Улсын Их Хурлын гишүүнээр дахин сонгогдон, Сангийн сайдаар улиран томилогдсонд баяр хүргэхийн ялдамд хоёр улсын хөгжлийн хамтын ажиллагааны одоо болон ирээдүйн талаар санал солилцож, хамтын ажиллагааг улам өргөжүүлэн, нягт хамтран ажиллахаа илэрхийлэв.

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар КОВИД-19 цар тахлын эдийн засагт учруулж буй нөлөөллийн тухай товч танилцуулж, цаашдын төлөв байдлын талаар ярилцлаа.

 

 

 


Мэдээ, мэдээлэл




Эмгэнэл ...

2024.03.15


















САНГИЙН ЯАМ © 2024 он