“МОНГОЛ УЛСЫН БООМТЫН ГААЛИЙН ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ” ТӨСЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ 600 САЯ ЮАНИЙН БУЦАЛГҮЙ ТУСЛАМЖИЙН СОЛИЛЦОХ ЗАХИДЛЫГ БАЙГУУЛЛАА

Мэдээлэл нийтлэсэн: Сангийн яам

Нийтлэсэн огноо: 2020 оны 07 сарын 31


Монгол Улсын Засгийн газар болон БНХАУ-ын Засгийн газар өнөөдөр  Монгол Улсын боомтын гаалийн хяналт шалгалтын тоног төхөөрөмж авах 600 сая юанийн буцалтгүй тусламжийн Солилцох захидалд гарын үсэг зурлаа.

     Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, БНХАУ-ын Засгийн газрыг төлөөлж БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Цай Вэньруй нар гарын үсэг зурав.

            Энэхүү төсөл нь манай улсын боомтын гаалийн хяналт шалгалтад шаардлагатай тоног төхөөрөмж авахад 600 сая юанийн буцалтгүй тусламжийн хөрөнгийг зарцуулж, үүний үр дүнд хилээр нэвтэрч байгаа бараа, тээврийн хэрэгслийг гаалийн хяналтад бүрэн хамруулах боломжтой болох ба улмаар гадаад худалдааны эргэлтийг түргэтгэх, эдийн засаг, нийгмийн хувьд өндөр ач холбогдолтой төсөл юм.

Гарын үсэг зурах ёслолд Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Наранцогт, Гаалийн Ерөнхий газрын дарга Б.Асралт, БНХАУ-ын ЭСЯ-ны Элчин зөвлөх Яан Чиндун, Худалдаа эдийн засгийн зөвлөх Сун Сюежүн болон албаны бусад төлөөлөл оролцлоо. 

 


Мэдээ, мэдээлэл




Эмгэнэл ...

2024.03.15


















САНГИЙН ЯАМ © 2024 он