Ц.Энхтуяа Засгийн газрын ХҮНДЭТ ӨРГӨМЖЛӨЛ гардлаа

Мэдээлэл нийтлэсэн: Сангийн яам

Нийтлэсэн огноо: 2020 оны 07 сарын 10


Монгол Улсын Засгийн газрын бодлого шийдвэрийг тууштай хэрэгжүүлэхийн төлөө олон жил идэвх зүтгэл үр, бүтээлтэй ажиллан мэдлэг чадвар, авьяас билэг, хүч хөдөлмөрөө төр, ард түмэндээ зориулж, эрхэлсэн ажилдаа өндөр амжилт гаргасан нэр бүхий албан хаагчдыг Засгийн газрын “Хүндэт өргөмжлөл”-өөр шагнадаг уламжлалтай. 

 Энэхүү Засгийн газрын дээд шагналыг Сангийн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын ахлах шинжээч Ц.Энхтуяа хүртэж, Ерөнхий сайд У.Хүрэлсүхээс өнөөдөр гардан авлаа.

Хөдөлмөр, зүтгэлээ үнэлүүлж “Хүндэт өргөмжлөл”-ийн эзэн болсон Ц.Энхтуяаг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар болон яамны удирдлагууд хүлээн авч баяр хүргэж, амжилт хүслээ.

Энэ жилийн хувьд Засгийн газрын "Хүндэт өргөмжлөл”-ийг нийт 18 албан хаагч хүртлээ.

 


Мэдээ, мэдээлэл





Эмгэнэл ...

2024.03.15

















САНГИЙН ЯАМ © 2024 он