САНГИЙН САЙД Ч.ХҮРЭЛБААТАР ЯПОН УЛСЫН ШАДАР САЙД БӨГӨӨД САНГИЙН САЙД ТАРО АСОТОЙ УУЛЗАВ

Мэдээлэл нийтлэсэн: Сангийн яам

Нийтлэсэн огноо: 2020 оны 02 сарын 13


Сангийн сайд Ч.Хүрэлбаатар Япон Улсын Шадар сайд бөгөөд Сангийн сайд Таро Асо-тай 2020 оны 2 дугаар сарын 12-ны өдөр Токио хотноо уулзав.

Уулзалтаар Монгол Улсын нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдал, саарал жагсаалт, ОУВС-ийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн хэрэгжилт, төсвийн дэмжлэг болон цаг үеийн асуудал болох олныг түгшээж байгаа коронавирус COVID-19-ын талаар ярилцав.

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар Сангийн сайд Таро Асо-д хандан  4-р сарын 1-нээс эхлэх 2020 оны төсвөө Парламентаараа хэлэлцүүлэх завгүй, их ажлын хажуугаар Монголын талаар санаа тавин уулзаж, илэн далангүй ярилцсанд талархлаа илэрхийлэв.

Цаашид хоёр орны эдийн засаг, банк санхүүгийн салбарын хамтын ажиллагаа улам өргөжнө гэдэгт талууд итгэлтэй байгаагаа тэмдэглэлээ.


Мэдээ, мэдээлэл





















САНГИЙН ЯАМ © 2025 он