САНГИЙН САЙД Ч.ХҮРЭЛБААТАР ДЭЛХИЙН БАНКНЫ ЗҮҮН АЗИ, НОМХОН ДАЛАЙН БҮС ХАРИУЦСАН ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ ХАТАГТАЙ ВИКТОРИЯ КВАКВАГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

Мэдээлэл нийтлэсэн: Сангийн яам

Нийтлэсэн огноо: 2020 оны 01 сарын 14


Монгол Улсын Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Дэлхийн банкны Зүүн Ази, Номхон далайн бүс хариуцсан дэд ерөнхийлөгч хатагтай Виктория Квакваг 2020 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар улс орны эдийн засгийн байдал, төсөв санхүүгийн үзүүлэлтүүдийн талаар танилцуулж, санал солилцлоо.

Хатагтай Кваква төсвийн сахилга бат улсын хэмжээнд сайжирсан нь дараагийн зорилго, зорилтыг хэрэгжүүлэхэд түлхэц болж өгөхийг онцоллоо.

Мөн цаашдын хамтын ажиллагааны хүрээнд тогтвортой хөгжлийг хангах дэд бүтцийн салбар, ажлын байр нэмэгдүүлэх ХАА болон аялал жуулчлалын салбарын хөгжлийг дэмжих нь чухал байгааг илэрхийлсэн.

Жижиг, нээлттэй эдийн засагтай манай улсын хувьд элдэв нөлөөнд амархан өртдөггүй дархлаатай байхын ач холбогдлыг хэлж байлаа.


Мэдээ, мэдээлэл



Эмгэнэл ...

2024.03.15



















САНГИЙН ЯАМ © 2024 он